Гэр бүлийнхээ хоббиг технологиос тусгаарлая

Технологи бидний амьдралыг хөнгөвчилж, ашиг тусаа өгсөөр байгаа ч гар утас, дэлгэцгүй хуучин амьдралын хэв маягт байдаг үнэт зүйлсийг нөхөж чадахгүй билээ. Гэртээ амьд харилцаа бий болгоход туслах хобби олон бөгөөд ихэнх нь өртөг багатай байдаг.
Гэр бүлийнхээ хоббиг технологиос тусгаарлая
@extension.iastate.edu

Эцэг эхчүүд төдийгүй хүүхдүүд ч олон үйл ажиллагаанд хамрагдаж, өдрийг завгүй өнгөрүүлж байгаа энэ үед гэр бүлдээ цаг гаргах нь чухал. Бид гэр бүлдээ зориулж байгаа багахан хугацаагаа чанартай, үр ашигтайгаар өнгөрүүлэх боломжтой. Ингэхийн тулд технологиос үе үе холдох хэрэгтэй юм. Та дижитал хэрэглээндээ хязгаарлалт тавьснаар гэр бүлийнхээ амьд харилцааг нэмэгдүүлэх боломжтой.

Явган аялал

Ууланд алхах нь гайхалтай дасгал бөгөөд гэр бүлээрээ зугаалахын зэрэгцээ холбоо тогтоох, харилцаагаа сайжруулах сайн арга юм. Эхний ээлжид танил газруудаар богино аялал хий. Аажмаар алхалтын хэмжээ, цагийг нэмэгдүүлээрэй.

Теннис тогло

Теннисийг ур чадварын түвшнээс үл хамааран хэн ч тоглох боломжтой учир гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан хөгжилтэй дасгал болж чадна. Мөн хүүхдүүдийн нүдний хараа, гарын хөдөлгөөнийг сайжруулна. Өөрт ойрхон теннисний клуб эсвэл талбай нь үнэ төлбөргүй байдаг олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд очиж тоглоорой. Хамгаалалтын хувцас өмсөж, нарнаас хамгаалах тос түрхэхээ мартуузай.

Дугуй унах

Дугуй унах нь гэр бүлийн гишүүн бүрийн таашаал авч болох хөгжилтэй үйл ажиллагаа юм. Бүх насны хүүхдүүд дугуй унах боломжтой. Дөнгөж тэнцвэрээ олж байгаа бол сургалтын дугуй хэрэглээрэй.

Цэцэрлэгжүүлэлт

Гэр бүлээрээ хамтдаа ургамал, цэцэг, ногоо тарьж хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлах мэдлэгийг төлөвшүүлээрэй. Хүнсний ногоог өөрсдөө тариалбал хүүхдүүд хоол хүнс хаанаас ирдгийг мэдэж, эрүүл хооллох зуршилтай болно. Мөн цэцгээ арчлах, ногоогоо ургахыг харж байхдаа хүүхдүүд хариуцлагатай байхад суралцдаг.

Цуглуулгатай болоорой

Марк, бейсболын карт эсвэл зоос гээд төрлөөс нь үл хамааран ямар нэг цуглуулгатай болбол хүүхдүүдийн зохион байгуулалт, логик сэтгэлгээг сайжруулна. Тэд өөр хүмүүстэй худалдаа, солилцоо хийж байгаа бол хэлэлцээр хийх ур чадварт суралцана.

Сайн дурын ажил

Хүүхдүүддээ өгөх сэтгэл, түүний үнэ цэнийг заах үүнээс илүү сайн арга байхгүй. Жилийн турш төлөвлөж, магадгүй хуримтлал үүсгэж байгаад төрсөн өдөр, шинэ жилийн баяраар хүмүүст тусалж сайн үйлсийн аян өрнүүлээрэй.

Хөгжим тоглох

Хөгжмийн зэмсэг тоглох нь хүүхдийн мэдрэмж, оюун ухааныг идэвхжүүлэх гайхалтай арга юм. Хүүхдүүд хөгжмийг хурдан бас сайн сурдаг. Тиймээс гэртээ ойрхон сургалтын төв эсвэл онлайн хичээлд хамт хамрагдаарай.

Зураг зурах

Зураг зурснаар хүүхдийн бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг. Мөн стресс тайлагдана. Зургийн хэрэгслүүдээ аваад гадаа гарч байгаль, эд зүйл, амьтдыг зураарай. Мэдээж өөр зүйлс ч зурж болно. Гэрийнхээ аль нэг хэсгийг мини студи болгож болох шүү дээ. Гэр бүлээрээ оролцох боломжтой уран зургийн сургалт явуулдаг газрууд ч олон бий.

Технологиос завсарлага аваад гэр бүлээрээ хийх хоббитой болох нь орчин цагт чухал. Ингэхдээ хүн бүрийн чадах хоббиг сонгоорой. Та нар хамтдаа сурч, судалж, хөгжилдөж байхдаа харилцаа холбоо чинь хэрхэн бэхжиж байгааг харах болно.

Эх сурвалж: wholefamilyliving.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn