Порно үзэх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг

Гурван жил үргэлжилсэн, 100,000 хүмүүсийг хамруулсан судалгаагаар порно үзэх нь эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаа, сэтгэл ханамжийг бууруулдаг бол эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ бэлгийн үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
Порно үзэх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг

Нэг секунд тутамд дэлхий дахинд 28,258 хэрэглэгч интернэтээр порно кино үзэж, үүндээ 3,075 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. АНУ-д хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн Америк эрэгтэйчүүдийн 84.4%, эмэгтэйчүүдийн 57% нь порно кино үздэг гэж хариулсан байдаг. Тэгвэл энэ нь тэдний бэлгийн дур хүсэл, таашаалд өөрөөр нөлөөлдөг болохыг Лозаннагийн их сургуулийн LIVES төвийн ахлах судлаач Николас Соммет болон Женевийн их сургуулийн Нийгмийн сэтгэл судлалын багш Жак Берент нар гурван жилийн хугацаанд явуулсан томоохон хэмжээний судалгаагаараа тогтоожээ.

Порно киноны нөлөөг тодорхойлох нь

Порно киноны зах зээлийн хэрэглэгчдийг эрэгтэйчүүд давамгайлдаг учир киног бүтээгчид голчлон эрчүүдийн таашаал ханамжид төвлөрч, эмэгтэйчүүдийг эрэгтэй хүний хүсэл тачаал, хүслээ хангах объект болгон дүрсэлдэг.

Сомет, Берент нар нэрээ нууцалсан, франц хэлээр ярьдаг орнуудын насанд хүрсэн 100 мянга гаруй хүнээс судалгаа авчээ. Оролцогчид өөрсдийн харилцааны төлөв, бэлгийн үйл ажиллагаа, сэтгэл ханамж, порно киног хэр давтамжтай үздэг тухай асуултуудад хариулсан. Дараа нь хоёр жилийн дараа дахин яг ижил асуултуудад хариулахын хүссэн байна.

Эрчүүдэд

Ингээд цуглуулсан өгөгдөлд анализ хийхэд эрчүүд порно кино үзсэн тоо нэмэгдэх тусам тэдний бэлгийн чадавх болон бэлгийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамж буурдаг болохыг тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй эрэгтэйчүүдийн порно киноны үзэлт нэмэгдэхийн хэрээр тэдний эмэгтэй хамтрагч нарын бэлгийн үйл ажиллагааны сэтгэл ханамж багассан байв.

Эмэгтэйчүүдэд

Харин эмэгтэйчүүдийн хувьд үр дүн яг эсрэгээрээ гарсан. Порно кино илүү их үздэг эмэгтэйчүүд бага үздэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад бэлгийн дур хүсэл нь нэмэгдсэн бөгөөд сэтгэл ханамж өндөртэй байжээ.

Шалтгаан – Төрөл ба давтамж

Судлаачид энэхүү эсрэг тэсрэг нөлөөг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно гэж үзжээ. Юуны түрүүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр төрлийн порно кино үздэг байж болно. Урьд нь хийгдсэн өөр нэгэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хатуу ширүүн бөгөөд эрэгтэйчүүдийн гүйцэтгэл өндөртэй порно киног илүү сонирхдог болох нь тогтоогдож байсан юм. Ийм төрлийн кинонд мэргэжлийн жүжигчид бодит амьдрал дээр байх боломжгүй үзэгдлүүдийг тоглодог. Энэ нь эрэгтэйчүүдэд өөрсдийгөө тэдгээр жүжигчидтэй харьцуулах замаар өөрийн бэлгийн амьдралын талаарх сэтгэл ханамжийг бууруулдаг байх өндөр магадлалтай.

Түүнчлэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй их порно үзэх хандлагатай байдаг. "Маш олон удаа" порно үзэх гэдэг нь эрэгтэйчүүдийн хувьд ийм төрлийн контентыг өдөр бүр үзэх, харин эмэгтэй хүний хувьд долоо хоногт нэгээс хоёр удаа үзэх гэсэн утгыг илэрхийлнэ. Өдөр бүр порно үзэх нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн харьцаанд саад учруулж болзошгүй.

Шалтгаан – Хувийн туршлага

Сүүлийн боломжит тайлбар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн харилцааны туршлагатай холбоотой байж болох юм. Өсвөр насны хөвгүүд, залуу эрэгтэйчүүдийг нийгмийн зүгээс садар самуун явдалд уриалан дуудаж, залуу насандаа бэлгийн эрх чөлөөг эдлэх хэрэгтэй гэх хандлагатай байдаг бол өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдийн хувьд илүү ариун нандин байх ёстой гэх мэт хандлага давамгайлдаг.

Залуу эмэгтэйчүүдийн хувьд порно кино нь энэхүү соёлын гинжийг эвдэж, өөртөө итгэх итгэлийг нь дээшлүүлж, бэлгийн дур хүслээ хэрхэн хангах талаар илүү сайн суралцах боломж олгодог ч байж болно.

Гэхдээ Сомет, Берент нар судалгааныхаа үр дүнд үндэслэн “Бэлгийн харьцааны асуудалтай тулгараад байгаа эрчүүд порно үзэхээ зогсоовол бэлгийн амьдрал сайжрах болно, харин үүний эсрэгээр бэлгийн харьцааны асуудалтай тулгарсан эмэгтэйчүүдэд порног бэлгийн харилцааны эмчилгээ” гэж итгэхгүй байхыг зөвлөжээ.

Бүх зүйлийн нэгэн адил порно киног ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь бага хэмжээгээр үзвэл илүү зохистой аж.

Эх сурвалж: Cambridge University Press

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn