Хүүхэд хамгаалал: Саатуулагч дээр нялхсыг унтуулах яагаад аюултай вэ?

Монголчуудын "бүүвэйлэгч" гэж нэрлэж заншсан энэ бүтээгдэхүүн угтаа "саатуулагч" бөгөөд үүнийг хүүхдийг сэрүүн үед, харгалзах хүнтэйгээр ашиглахыг үйлдвэрлэгчид болон мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна.
Хүүхэд хамгаалал: Саатуулагч дээр нялхсыг унтуулах яагаад аюултай вэ?
www.cpsc.gov

Зураг дээр бидний сайн мэдэх "Fisher Price" брэндийн саатуулагч байх ба эдгээр дээр хүүхэд унтсанаас 2009-2021 оны хооронд 13 бяцхан үр эндсэн нь бүртгэгдсэн тул үйлдвэрлэгч (Fisher Price) болон Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүйн комиссоос үүн дээр хүүхдээ унтуулах, хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулжээ. Энэ бол зөвхөн нэг брэндийн саатуулагчтай холбоотой бүртгэгдсэн ослын тоо ба бүртгэгдээгүй хэчнээн эндэгдэл байгааг таахад бэрх юм.

АНУ-ын Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүйн комисс нь 2021 онд нэгэн шинэ дүрэм баталсан бөгөөд энэ дүрмээр нялхсыг унтуулах зориулалттай бүтээгдэхүүний налуу нь 10 градус ба түүнээс доош байх ёстойг заажээ. Тус дүрэм 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн АНУ-ын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

www.standinbaby.com
www.standinbaby.com

Эцэг эх, асран халамжлагчид нялхсыг саатуулагч зэрэг аливаа хэлбэрийн налуу бүтээгдэхүүн дээр унтуулах, хараа хяналтгүй орхих, хөнжил, дэр гэх мэттэй орхих нь хүүхдийн амьсгалын зам хаагдах, байрлалаас үүдэлтэй амьсгалын дутагдал, бүтэлтэд өртөх эрсдэлтэйг олон улс орны эмч, мэргэжилтнүүд аюултай хэмээн зөвлөдөг. Харин зарим төрлийн өвчний оноштой, эмчийн заавартай бол эмчийн зааврын дагуу хүүхдээ унтуулах тохиолдлууд байдаг байна.

Бидний зарим нь саатуулагч зэрэг бүтээгдэхүүн дээр хүүхдээ унтуулаад хажууд нь хараад сууж байвал аюулгүй, элдэв асуудал гарвал эцэг эх, асран халамжлагч нь мэдээд тусламж үзүүлэх боломжтой гэж үздэг бол тийм биш гэнэ. Хүүхдийн амьсгалын зам нэг хүрэхгүй минутад хаагдах боломжтой ба хажууд нь харгалзах хүн байсан ч тэдэнд мэдэгдэхгүй байх тохиолдол цөөнгүй байдаг гэдэг.

Мөн манайд нийгмийн сүлжээнд нялх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд "Хүүхдийнхээ толгойг өндөрлөөд өг, 30-45 градусын налуу байрлалд унтуулбал сөргөө, гулгихаас сэргийлнэ. Ингэж унтуулж бай. Их сайн" гэсэн зөвлөгөө өгөх нь түгээмэл байдаг бол өндөр хөгжилтэй орнуудын орчин үеийн олон судалгаагаар энэ нь сөргөө, гулгих зэрэгт төдийлөн нэмэртэй биш хэр нь хүүхдэд аюултай гэсэн үр дүн үзүүлжээ. Энэ талаарх найдвартай эх сурвалж бүхий гадаадын бэлэн судалгаа, зөвлөгөө интернэт орчинд элбэг байдаг тул сонирхсон хүмүүс цааш дэлгэрүүлэн судлах болов уу. АНУ-д л гэхэд эрүүл нялхаст ингэж зөвлөхөө болиод олон жил болж буй юм байна.

Бяцхан үрсийг ямар байдлаар унтуулах нь тэдний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс хамгийн сайн сэргийлэх тухай өмнөх нийтлэлдээ товч дурдаж байсныг эндээс үзээрэй.

www.cpsc.gov
Хүүхэд хамгаалал: Нялхсын аюулгүй унтлагын тухай

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn