Яагаад хүүхдээ унтуулах ийм хэцүү юм бэ?

Хүүхэдтэй болоод удаагүй эсвэл дүүтэй хүмүүс энэ асуултыг өдөр бүр өөрсдөөсөө асуудаг гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл ямар хүчин зүйлүүд тэднийг сэрүүн байлгаад байна вэ? Хүүхдийн дуусашгүй эрч хүч үү? Эсвэл?
Яагаад хүүхдээ унтуулах ийм хэцүү юм бэ?
Унтдаггүй эрин үе

Бага насны хүүхдийг унтуулна гэдэг эцэг эх, ах дүү гээд хэн ч байсан авьяас чадал, ур ухаан шаардсан хүнд ажил байдаг. Дуу дуулах, үлгэр унших зэргээр мэддэг, чаддаг бүхнээ дайчлан хичээвч тусыг эс олох тохиолдол цөөнгүй. Үг, ухаан хүрэхгүй болоод ирэхийн цагт цөхрөнгөө бараад, сүрдүүлж зодоод ч хамаагүй унтуулъя гэсэн бодол олон хүний толгойд төрж байсан гэдэгт итгэлтэй байна. Зарим нь ч тэр бодлоо бодитойгоор хэрэгжүүлсэн нь гарцаагүй.

Юу хүүхдийг шөнөжин сэрүүн байлгахад хүргээд байна вэ? Хүүхдийн дуусашгүй эрч хүч үү? Эсвэл насанд хүрэгчдэд тулгардаг нойргүйдлийн асуудал ч мөн тэднийг тойрч гарсангүй юу? Аз болоход энэ нууцыг тайлахаар судлаачид аль хэдийн ажлаа хийгээд эхэлжээ.

Нойргүйдлийн асуудал дан ганц насанд хүрэгчдийн асуудал биш.
Нойргүйдлийн асуудал дан ганц насанд хүрэгчдийн асуудал биш.
Бурхан тэнгэр — Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг тэрээр харж, гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан тэнгэр гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. -Библи, Эхлэл

Библийн агуулгаар бурхан тэнгэр өдөр шөнийг ялгаж бүтээснээс хойш хүн төрөлхтөн гэрэлд захирагдан амьдарсаар ирсэн билээ. Нар мандахад сэрж, жаргахад амарна. Гэвч бидний амьдарч буй эрин зуунд өдөр шөнийн зааг арилсан гэхэд хилсдэхгүй. Олон мянганы турш дагаж ирсэн энэ жам ёсыг алдагдуулах нь бодож байсан шиг эерэг үр дүнг авчирсангүй. Хүүхдүүд ч мөн энэ үр дүнг амсаж байна.

Хүн нарны гэрэлд захирагдаж амьдардаг.
Хүн нарны гэрэлд захирагдаж амьдардаг.

Нойргүйдэлтэй холбоотой хийгдсэн судалгаануудыг үзвэл, бид амьдарч байгаа орчинд нойр хүргэхгүй байх, гүн нойр авах боломжгүй болгох олон түлхээснүүд буюу өдөөгчид байгааг олж тогтоожээ. Нарийвчилбал бидний хүлээн авч байгаа гэрлийн хэмжээ хэт ихэссэн нь асуудал болж байна.

Гэрэл нь бие махбодод хэзээ сэрүүн байх, хэзээ унтахад бэлэн болохыг тогтооход хүчтэй нөлөө үзүүлдэг. Бидний нүд өдрийн турш гэрлийн янз бүрийн өөрчлөлтийг удаа дараа ажиглан унтах тохиромжтой цагийг зохих ёсоор програмчилдаг.

Зохих ёсоор програмчлагдаагүй нойрны хуваарь нь ажлын бүтээмж, сэтгэл санааны байдлыг тэр чинээгээрээ унагаадаг.
Зохих ёсоор програмчлагдаагүй нойрны хуваарь нь ажлын бүтээмж, сэтгэл санааны байдлыг тэр чинээгээрээ унагаадаг.

Харамсалтай нь дэлгэцийн өмнө өнгөрөөх хугацаа ихсэх нь нүдэнд “өдөр үргэлжилсээр байна” гэсэн мэдээ өгдөг. Үүний үр дүнд бие нь шөнө ойртож байна гэсэн мэдээг хүлээж авдаггүй бөгөөд дэлгэц, зохиомол гэрэлд удаан хугацаагаар өртөх тусам гүн нойр авахад хүрэлцэх хангалттай хэмжээний мелатонин даавар ялгардаггүй. Одоо бид яагаад насанд хүрэгчид болон хүүхдүүд шөнө унтахгүй байгааг ойлгож авлаа.

Илүү сайн нойр авахын тулд гэрлийн (болон харанхуйн) хүчийг хэрхэн ашиглах вэ?

Өдөр тутамдаа өртөж байгаа гэрлийг хэрхэн ашиглахаас та хэр сайн амрах эсэх нь хамаарч байдаг. Таны хүрээлж байгаа гэрлийг зөв удирдаж сурах нь таныг сайн шидтэн… биш ээ сайн амрахад туслах болно. Ингэж амрахад тань туслах таван энгийн аргыг доор дурдъя.

Өглөө бүрийн тогтсон цагт нарны гэрлийг авах нь бие махбодод мастер цагаа тохируулахад, хэзээ сэрүүн байх, хэзээ унтахаа төлөвлөхөд тусалдаг.

Өдөр бүр дор хаяж нэг цаг агаарт гарч бай. Нарны гэрэл нь бие дахь гормоны балансыг тогтворжуулахад тусалдаг бөгөөд нойр авахад чухал байдаг. Байгалийн гэрэлд өртөх нь мөн л биед хэдэн цаг болж байгааг, хэзээ унтах хэрэгтэй болохыг хэлж өгдөг. Унтахад илүү амар болгодог. Боломж гарах бүрд хүүхдээ гадаа гаргаж байгаарай.

Тэнэг сонсогдож болох ч нарны гэрэл үнэхээр бидний сэтгэл санааг өргөж, сайн амрахад тусалдаг.
Тэнэг сонсогдож болох ч нарны гэрэл үнэхээр бидний сэтгэл санааг өргөж, сайн амрахад тусалдаг.

Унтахын өмнө хийж хэвшсэн зуршилтай байх нь унтах үйл явцыг хялбар болгодог. Орондоо орохоос хоёр цаг орчмын өмнө хүүхдийн хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдээ унтрааж унтлагын өрөөнөөс хол тавих, шүршүүрт оруулах, бүдэг гэрэлд ном уншиж өгөх зэрэг үйлдлүүдийг хийх нь “унтах цаг боллоо” гэсэн дохиог биед өгдөг.

Гар утас, зурагт зэрэг дэлгэцүүдийг шөнийн цагаар хэрэглэхгүй байх нь хүүхдэд ч тэр, эцэг эхэд ч тэр хүнд байдаг. Гэхдээ хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эх нь зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь тэдний үүрэг байдаг. Хүүхдээ асуудалгүй унтуулахыг хүсэж байгаа бол та өөрийн гар утас, дэлгэцийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Хүүхдүүдийн унтахгүй байгаа гол шалтгаан бол хэт их дэлгэцийн хэрэглээ, маш бага амьд харилцаа, тоглоом наадгай байдаг.
Хүүхдүүдийн унтахгүй байгаа гол шалтгаан бол хэт их дэлгэцийн хэрэглээ, маш бага амьд харилцаа, тоглоом наадгай байдаг.

Шөнө ачаалал ихтэй зүйл бүү хий. Тод гэрэлтэй дэлгүүр хэсэх, гар утсаа ухах, мэдээ үзэх, хичээл хийх зэрэг үүнд орно. Судалгаагаар гэрэл гялс хийхийг харах төдийд л бидний нойр хулжих магадлалтай байдаг. Хичээлийн шалгалт, том хуралтай өдрийн өмнөх шөнө "ганц өдрийн нойр" даачих нь гэсэн хандлагаар хайнга ханддаг нь хожим үүсэх нойргүйдлийн шалтгаан болох нь бий.

Ачаалалтай ажлыг олон өдөрт хуваан, нарийн төлөвлөж хийх нь ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй, эрүүл байж чаддаг. Иймд та хүүхэдэдээ хичээл хийхэд нь, шалгалтад нь бэлдэхэд нь тусалж байгаарай.

Би унтахдаа маш сайн, бүр нүдээ аньж байгаа хийж чадна гээч.

Унтах гэдэг хэзээ ч хэцүү ажил байсангүй. Нүдээ аниад л дуг нойрондоо дугжрах шиг амархан ажил байх мэт. Бидний амьдарч байгаа эрин үед яг үүний эсрэгээр байдаг. Унтах бол хамгийн хэцүү ажил. Эцэг эх, хүүхдийн хувьд ч тэр. Нүдээ аниад ямар ч нэмэргүй. Орондоо хэдэн цаг хөрвөөсөн ч унтаж чаддаггүй хүмүүс олон бий.

Гар утас, зурагт үзэхгүйгээр үдшийг өнгөрөөд, эцэст нь юу ч хийлгүй орондоо хэвтэх гэж үү? Ийм уйтгартай дэглэмийг тэвчих хүн ховор боловч бүтэн нойртой хоноод маргааш нь хэнээс ч илүү сэргэг явж үзсэн хүний хувьд тэвчиж болохоор дэглэм мөн.

Унтаж чадахгүй байгаа нь сэтгэл зүйн асуудлаас гадна орчны гэрлийн асуудал байдгийг санаарай.
Унтаж чадахгүй байгаа нь сэтгэл зүйн асуудлаас гадна орчны гэрлийн асуудал байдгийг санаарай.

Гэр бүлээрээ хамтдаа өнгөрөөх цаг нэмэгдэх тусам, хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ багасдаг бөгөөд унтуулахад ч амар болдог. Үлгэр уншиж өгөх, айл гэрдэж тоглох, бүдэг гэрэлт хамт хэвтэх зэрэг энгийн аргуудыг туршиж үзээрэй. Мөн хүүхдүүд дээр ажиллаж байгаа бол тань дээр ч ажиллаж болох юм. Хүүхдээ унтуулах гэж байгаад өөрсдөө унтчихсан эцэг эхчүүд олон байдаг шүү дээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn