Онцгой авьяастай хүүхдийг таних 15 шинж чанар

Хүүхэд бүрийн тоглодог тоглоомыг тэр хэвээр нь тоглох тэдэнд уйтгартай санагддаг. Тиймээс тоглоомд шинэ, нэмэлт дүрэм бодож олно.
Онцгой авьяастай хүүхдийг таних 15 шинж чанар

Эцэг эх бүр хэзээ нэгэн цагт хүүхдээ онцгой авьяас чадвартай эсэх талаар бодож үзсэн байдаг. Гэхдээ та онцгой авьяастай хүүхдийг ялгаж таних шинж чанаруудыг мэддэг үү?

Mensa бол Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийг нээлттэйгээр хүлээн авдаг хамгийн том мөн хамгийн олон жилийн түүхтэй нийгэмлэг юм. Энд IQ тестээр 98-аас дээш үнэлгээ авсан хүүхдүүдийг ажиглаж, онцгой авьяастай эсэхийг тодорхойлдог.

Тэгвэл Mensa-гаас хэрвээ хүүхдээ онцгой авьяастай эсэхийг мэдэхийг хүсэж буй бол одоо дурдагдах шинж чанаруудыг ажиглахыг зөвлөж байна. Тэд өөрсдийн IQ тестээ 10 наснаас дээших хүүхдүүдэд илүү тохиромжтой гэж үздэг ч British Mensa-гийн хамгийн залуу гишүүн ердөө 3-хан настай учир том болсон хүнээс илүү ухаалаг байхад нас багадахгүй юм.

1. Ой тогтоолт маш сайтай. Мэдээллүүдийг маш амархан тогтоож чаддаг. Тухайлбал, ажлын хуваарь, хаяг, шүлэг, зохиолын эшлэлүүд зэрэг таны ч мартчихаар томоохон хэмжээний мэдээллүүдийг зовох юмгүй түргэн тогтоож чаддаг.

2. Оюун ухаан нь бага насандаа маш сайн хөгжсөн. Үеийнхнээсээ урьтаж уншиж, бичиж, ярьж сурсан мөн эвлүүлдэг тоглоомыг ч сурчихсан.

3. Аливаа зүйлийг маш их сониучирхаж, судлах дуртай. Жишээлбэл, олон хөвгүүд динозаврын дүрстэй тоглоомд дуртай байдаг. Гэвч таны хүүхэд тэр динозавруудын бүх төрлийг ялгаж мэддэг, онцгой шинж тэмдгүүдийг нь бүгдийг хэлж тайлбарлаж байвал онцгой авьяастай эсэхийг нь шалгуулахад илүүдэхгүй.

4. Өөр хүүхдүүдтэй хамт байх дургүй. Онцгой авьяастай хүүхдэд бусад хүүхдүүдийг бодвол илүү уйтгартай юм шиг. Мөн бусад хүүхдүүдтэй харилцах дургүй байдаг. Үеийнхэн нь яагаад оюун ухаан нь ийм сул хөгжилтэй байгааг ойлгодоггүй. Мөн онцгой авьяастай хүүхэд сэтгэл зүйн хувьд хэт эмзэг гэмээр байдаг учир бусад хүүхдүүд түүнийг шоолох, гадуурхах явдал гаргах тохиолдолд хүүхдүүдтэй хамт байх дургүй болдог.

5. Дэлхий дахинд юу болж буйг сонирхож, мэдээллийн урсгалыг байнга хянаж, уншдаг. Онцгой авьяастай хүүхдүүд Дэлхийн мэдээнүүдийг байнга уншиж, үйл явдлыг ойлгож, мэдлэгээ өргөжүүлэхийн тулд байнга улс төрийн талаар асуулт асуудаг.

6. Шалгуур маш өндөртэй. Онцгой авьяастай хүүхдүүд мэдлэг, амжилтаараа их бахархдаг перфекционистууд байдаг учир амжилт нь буурвал их эмзэг хүндээр тусгаж авдаг. Тэд өөртөө маш өндөр шалгуур тавьж, түүндээ хүрэхгүй бол сэтгэлээр унадаг.

7. Хичээл номдоо гоц сайн. Мэдээж, хичээл номдоо сайн байна гэдэг ойлгомжтой мэт санагдаж болно. Гэхдээ ангийнхнаас бүгдээс нь толгой илүү сайн байвал IQ өндөртэй байх магадлалтай.

8. Ихэвчлэн томчуудтай юм уу ганцаараа байх дуртай. Үеийнхнээсээ хэрэгтэй, ашигтай мэдээлэл авах боломж хомс учир онцгой авьяастай хүүхдүүд томчуудтай харилцах, хамт байх дуртай байдаг. Мөн ганцаараа байж, уншиж, судалж, төсөөлж, шинэ зүйл бодож олохыг эрмэлздэг.

9. Их яриа. Хэрвээ таны хүүхэд чалчаа гэмээр яриасаг бол битгий төвөгшөө. Их юм ярьдаг хүүхэд IQ сайтай байж болно шүү.

10. Байнга юм асууж, шалгаадаг. Яагаад тэнгэр цэнхэр, өвс зүлэг ногоон өнгөтэй байгааг асууж шалгаана. Энэ нь мэдлэгээ илүү тэлэх, юмны учрыг олох гэсэн эрэлхийлэл нь юм.

11. Хичээлээ маш хурдан хийдэг. Гэрийн даалгавраа хэдхэн минутад хийчихдэг, ангидаа бодлогоо маш түргэн бодчихоод толгой өвдөлгүй суудаг бол оюун ухааны маш их нөөц бололцоо байж болох юм.

12. Хошин шогийн мэдрэмж өндөртэй. Танаар хэлүүлэлгүйгээр ёж үг, инээдтэй яриаг шууд ойлгодог бол орчин тойрноо нарийн сайн мэдэрч, үгийн мэдрэмж их сайтай байгаагийн илрэл.

13. Хөгжмийн мэдрэмж өндөртэй. Оюун ухаан, хөгжмийн мэдрэмж хоёр бол хоорондоо холбоотой зүйлс. Тиймээс таны хүүхэд насандаа баймгүй сайн хөгжим тоглодог юм уу эсвэл хөгжмийг маш нарийн мэдэрдэг бол IQ-г шалгуулаад үзэж болох юм.

14. Тоглоомд шинэ, нэмэлт дүрэм, өрнөл бодож олдог. Хүүхэд бүрийн тоглодог тоглоомыг тэр хэвээр нь тоглох тэдэнд уйтгартай санагддаг. Тиймээс тоглоомд шинэ, нэмэлт дүрэм, өрнөлүүд бодож сэтгэж тоглодог нь бүтээлч сэтгэхүйтэй хүүхдийн чанар юм.

15. Интроверт юм уу экстроверт гэдэг маш хурц тод илэрдэг. Хэт хаалттай, түгжигдмэл юм уу эсвэл хэт нээлттэй байдал нь онцгой авьяастайн шинж чанар байж болно. Хүүхдүүд эхлээд томчуудаас мэдлэг сурч авч буйдаа баярладаг. Харин дараа нь интернэт болон номд илүү дурладаг болно.

Эх сурвалж: deti.mail.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn