Хүүхдэдээ тохирсон номыг хэрхэн сонгох вэ?

Хүүхдийнхээ нас, хөгжил, сэтгэхүйд тохирсон, тэдний сонирхлыг татаж чадах ном олохын тулд эдгээр зөвлөмжийг дагаарай.
Зургийг:
Зургийг:Н.Энхдэлхий

0-2 нас

  • Энэ насны хүүхдүүд тод өнгөтэй, энгийн объектуудын зурагт татагддаг.

  • Тэд бол сонсогчид. Энгийн үг хэллэгтэй, хэмнэл сайтай номд хариу үйлдэл түлхүү үзүүлнэ.

  • Үггүй ном хамгийн тохиромжтой. Энэ нь тэдний хараа болон оюун санааг идэвхжүүлэх бөгөөд тархины хөгжилд нь ихээхэн тус нэмэртэй.

  • Тэд амархан урагдахгүй хатуу хуудастай эсвэл даавуун номд сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ хурц ирмэгтэй эсэхийг нь шалгаарай.

3-5 нас

  • Танил эд зүйлс, мэддэг үйл явдлыг нь дүрсэлсэн номууд энэ насны хүүхдүүдэд тохирно.

  • Уран хэмнэлтэй, бага зэрэг төвөгтэй үг хэллэг ашигласан, зарим чухал үгс нь давтагдсан номыг илүү анхааралтай сонсдог.

  • Ямар нэг зүйл гарч ирдэг эсвэл хөдлөх зэрэг үйлдлээр тэдний гайхширлыг төрүүлэхүйц тоглоом шиг номууд сонгоорой. Ном уншиж байхдаа хөгжилтэй байх нь тэдэнд чухал.

6-8 нас

  • Сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан хүүхэд цөөхөн байдаг. Мөн сургуульд орсноосоо хойш ч уншиж суртал багагүй хугацаа шаардах нь бий.

  • Өгүүлэмж сайтай, сонирхол татам дүр бүхий зурагт ном сонгоорой.

  • Дөнгөж уншиж сурч байгаа хүүхдэдээ өдөр тутмын хэрэглээнээс танил болсон үг хэллэг бүхий энгийн түүхтэй ном сонго.

  • 3 дугаар ангиас эхлэн хүүхдүүд нарийн төвөгтэй үйл явдлыг ойлгох чадвартай болдог. Үгсийн санд зарим хүнд үг хэллэг багтааж болох ч харьцангуй танил байх ёстой.

  • Бага ангийнханд зориулсан ном олон байдаг. Уран зохиолын бус танин мэдэхүйн номууд энэ насныхны сониуч зан чанарт тохирох бөгөөд тэдний сонирхож буй янз бүрийн асуултад хариулт болдог.

9 ба түүнээс дээш нас

  • Хүүхдийнхээ зан чанар, хувийн сонголт зэргийг харгалзан үзэж, хүүхэд тань хэн бэ гэдэгт тохируулан ном сонгох хэрэгтэй.

  • Хүүхдийнхээ сонирхдог тодорхой чиглэлийн мэдээлэл бүхий ном эсвэл уран зохиолын ном сонгож болох юм.

Зарим номын хавтас дээр тохиромжтой насыг тэмдэглэсэн байдаг. Хүүхдийнхээ насанд багадсан бус, таарсан эсвэл дараа нь уншиж болох номыг сонгоорой. Зураг, сэдэв нь тэдэнд тохирохоор бол том хүүхдэд ч зурагт ном сонгох боломжтой. Сайн зурагтай, сонирхолтой түүх нь хүүхдэд номоос дахин дахин таашаал авах гоо зүйн мэдрэмжийг төрүүлдэг.

Хэрэв уншигч сонгодог зохиол унших насанд хүрсэн бол хүн бүрийн унших ёстой сонгодог зохиолуудыг санал болгоорой. Зарим хүүхдүүд орчин үеийн номыг дэлхийн сонгодгуудаас илүү сонирхолтой гэж үздэг. Хүүхдийн унших таашаалыг бодож, өөрт нь таалагдах номыг сонговол илүү дээр.

Тавиур дээрх хамгийн тансаг эсвэл хамгийн үнэтэй ном хамгийн сайн гэсэн үг биш. Агуулга болоод дизайн сайтай ном сонгохын тулд зарим хэсгийг нь уншаад үзэх хэрэгтэй. Ном бол хүний ​​оюун ухаан, зүрх сэтгэлд өгч болох хязгааргүй хөрөнгө оруулалт шүү дээ. Тиймээс сонголт хийхдээ анхаарал хандуулж, цаг зориулах нь зүйтэй.

Эх сурвалж: Children's Book Council

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn