Хүүхдийн баярын өдөр хайртай хүмүүстэйгээ хийж болох “арай өөр” 6 зүйл

Бид жил болгоны хүүхдийн баяраар гэр бүлээрээ хамтдаа талбай, парк орж бужигнасаар нэг өдрийг хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлдэг. Гэхдээ энэ баярын өдрөөр ямар нэгэн өөр зүйл туршаад үзвэл ямар вэ? Өмнө нь хийж байгаагүй шинэлэг зүйлсийг туршаад үзэхийг санал болгож байна.
Хүүхдийн баярын өдөр хайртай хүмүүстэйгээ хийж болох “арай өөр” 6 зүйл

1. “Пикник” хийх буюу салхинд гарах

Амттай хоол, амны зугаа, бялуу, ундаа өөр юу байдаг юм бүх дуртай амттанаа бэлдэж аваад ойрхон агаар салхинд гараарай. Бүтээлэг дэвсээд дээр нь хоол хүнсээ өрж тавьж байгаад, тойрч суунгаа элдэв юм ярилцах зуураа агаарт хөзөр, хөлөгт тоглоомууд тоглон нэгэн өдрийг хөгжилтэй бас амар амгалан өнгөрөөгөөрэй.

2. Сайн үйл хийцгээе

Гэр бүлээрээ хүмүүст болон байгальд хэрэгтэй, өөрсдийнхөө сэтгэлд тод үлдэх зүйл хийж болно. Жишээ нь, мод тарих, хог цэвэрлэх, бэлэг бэлдэж хүүхдүүдэд тараах, амьтан хооллох гэх мэт. Баярын өдрийг ингэж өнгөрүүлбэл мартагдашгүй сайхан, дурсамжтай байх болно.

3. Косплей дүрд хувирах

Гэр бүлээрээ хөгжилтэй нэгэн өдрийг өнгөрөөх бас нэг арга бол дуртай дүрүүддээ хувиран гадуур явах. Супер баатрууд, хүүхэлдэйн киноны дүрд хувираад хамтдаа зургаа авхуулж, гадуур алхан хүмүүсийн хайрыг булаагаарай.

4. Шинэ хоолны өдөр

Бялуугаа гаднаас худалдаж авах биш өөрсдөө хийгээд үзвэл ямар вэ. Бас амтат мөхөөлдөс, пицца, шарсан тахиа, өөр дуртай хоолнуудаа гэр бүлээрээ хийвэл илүү амттай, дурсамжтай байх болно. Гэр бүлийн гишүүддээ үүргийг нь хуваарилж өгөөрэй. Гурил зуурах, ногоо арилгаж бэлтгэх, орц хэмжээг тааруулах гэх мэт. Үнэхээр хөгжилтэй байна гэдгийг амлаж байна.

5. Зургийн өдөр болгох

Бичиг хэргийн дэлгүүрээс зургийн цаас, жааз мөн бийр, будаг аваад хүссэн зургаа зурж, бүтээлчээр хөгжилдөөрэй. Дараа нь зурсан зургаа бүгдээрээ ханан дээрээ өлгөөд хадгалбал гэрийг тань чимэх нь гарцаагүй.

6. Дугуйтай аялалд гарах

Дугуйгаа унаад, хэрэгтэй зүйлсээ базаагаад, хамгаалалт, аюулгүй байдлаа хангаад хотоос холгүйхэн үзэсгэлэнтэй байгальтай газрыг зориод үз. Үнэхээр хөгжилтэй, эрүүл мэндэд тустай сайхан өдөр болж өнгөрөх болно.

Энэ мэтээр та хүүхдийн баярын өдрийг гэр бүлийн хүрээнд илүү өөр, хөгжилтэй өнгөрүүлээрэй. Хоорондоо ярилцаж байгаад өөр юу хийх боломжтой, яавал сонирхолтой байхыг бодож үзээд, санаа зоволгүй туршаад үз. Энэ жил өөрөөр тэмдэглэж, илүү их дурсамж хуримтлуулаарай!

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn