Ганцаарчлал гэж юу вэ?

Бид бүгд өөрийгөө хамгийн сайн мэдэх юм шиг хэрнээ өөртөө анхаарал тавьж, цаг заваа зориулаагүйн улмаас өөрийгөө хэн болж буйг, хэрхэн өөрчлөгдөж буйг ч анзаардаггүй, оройтсон хойно нь л анзаарч эхэлдэг. Өдөр тутам доорх үйлдлийг зуршил болгосноор өөрийгөө илүү таньж, үзэл бодлоо бататгах буюу өөрийгөө бүрэлдүүлэхэд чухал үр нөлөөтэй юм.
Ганцаарчлал гэж юу вэ?
© NPR

Ганцаарчлал гэдэг нь энгийнээр, чухамдаа өөрийн хүслээр ганцаараа байх, түүнийгээ мэдрэх байдлыг хэлэх болов уу. Сатаарах зүйл ихтэй орчинд нэг секунд ч утас, зурагтаас хол байж чаддаггүй бидний хувьд ганцаараа байх цаг хугацаа дэндүү үнэтэйд тооцогдох билээ.

"Та хүмүүстэй тэдэн цагийг өнгөрөөх тутам төдий 'x' цагийг ганцаараа өнгөрүүлэх ёстой"

"Дижитал Минимализм" номоос эш татав

Ганцаараа байна гэдэг нь ганцаарчлалыг хэлэхгүй, харин ганцаараа байгаагаа мэдэрч, өөртэйгөө ярилцах нь ганцаарчлалыг бүрэн төгс илэрхийлэх буй за.

"Дижитал Минимализм" ном
"Дижитал Минимализм" ном© Robin Lubock

Дижитал Минимализм номоос энэ ойлголтыг ийнхүү авсны дараагаар уншсан, харсан юм бүхэнд энэ ойлголт “далд” байсныг анзаарч эхэлсэн үү, эсвэл үнэхээр миний үзэж харсан зүйл үүнтэй хамааралтай байсан уу, мэдэхгүй юм. Ямартай ч үүний дараа уншсан “Keep Going” номд өгүүлснээр ганцаарчлал хийх ямар чухлыг басхүү түүнийг хэрхэн бий болгох талаар “Аз жаргалын станц /Bliss Station/” гэдэг ухагдахуунаар тодорхойлжээ. Үүнд өөрийн ганцаарчлалыг хийж болохуйц буюу тав тухтай, хэн ч саад болж чадахааргүй, амар тайван өөрийн газрыг, тодорхой цагт үүсгэх буюу төлөвлөх юм. Өнөр өтгөн гэр бүлтэй хамт амьдардаг, үнэхээр завгүй байлаа ч тодорхой нэг гэрийнхээ буланг сонгож аваад хэдхэн минутыг өөртөө зориулах нь ганцаарчлалын дасгал юм.

“Өөртэйгөө холбогдохын тулд бусадтай хэсэгхэн хугацаанд холбоогоо тасал”

"Keep Going" номоос эш татав

Номын зохиолчийн өөрийн аз жаргалын станц /Bliss Station/
Номын зохиолчийн өөрийн аз жаргалын станц /Bliss Station/© Austin Kloen

Хамгийн чухал нь, хэн хүнд ч ганцаарчлал маш их хэрэгтэй. Бид бүгд өөрийгөө хамгийн сайн мэдэх юм шиг хирнээ өөртөө анхаарал тавьж, цаг заваа зориулаагүйн улмаас өөрийгөө хэн болж буйг, хэрхэн өөрчлөгдөж буйг ч анзаардаггүй, оройтсон хойно нь л анзаарч эхэлдэг. Өдөр тутам энэхүү үйлийг зуршил болгосноор өөрийгөө илүү таньж, үзэл бодлоо бататгах буюу өөрийгөө бүрэлдүүлэх чухал үр нөлөөтэй юм. Тархиа хогийн сав шиг үзэж их хог буюу хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дүүргэж, түүнийгээ боловсруулах ч сөхөөгүй, өөр хэн нэгний хэлсэн үг, сэтгэгдэлтэй адил үзэл бодолтой болж нэг талаараа “тархиа угаалгаж” байна уу, үгүй юу гэдгээ сайн бодолцож үзэхийн тулд ганцаарчлал гэгч зүйл зайлшгүй шаардлагатай ажээ. Надад ер нь өөрийн гэсэн үзэл бодол байна уу, эсвэл бусдынхаар л яваад байна уу? Би ер нь яг ямар хүн болоод байна? гэх мэт ганцаараа амар амгалан орчинд байхад асар их зүйл бодож, тунгааж чаддаг.

“Үргэлж бусдын бодлоор явж буй мэт санагдаж, өөрийн гэсэн бодолгүй мэт байдаг л бол ганцаарчлалаар дутагдаж буй хэрэг”

"Дижитал Минимализм" номоос эш татав

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn