Ачаалал ихтэй амьдралын дунд бясалгал нь таныг илүү аз жаргалтай, эрүүл байхад тусална

Бясалгал хийх нь энгийн бөгөөд танд 20 минут л хэрэгтэй... Мөн бясалгаж сурснаар та дотоод амар амгалангаа нээж чадна.
Ачаалал ихтэй амьдралын дунд бясалгал нь таныг илүү аз жаргалтай, эрүүл байхад тусална

Бясалгалын багш, "Яагаад бясалгах ёстой вэ?" хэмээх шинэ номын зохиогч Жиллиан Лавандер хүмүүст амьдралын стрессээсээ ангижрахад туслах зорилготой тус номоо бичжээ. "Хүмүүс стрессийн талаар ярихдаа бид заавал хамт амьдарч сурах ёстой, заавал байх ёстой зүйл мэтээр ярьдаг. Үнэндээ бид стрессийг бүр мөсөн арилгаж чадна. Үүний тулд өөрийн зовлон зүдгүүрийн хамгийн том шалтгаан гэж үзэж байгаа зүйлийнхээ талаарх сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Сайн стресс гэж огт байхгүй" гэж тэр хэлжээ.

Бясалгалын төвүүд ажиллаж эхэлснээс хойш бясалгал хийдэг хүмүүс түгээмэл болж, цар тахлын үед Headspace, Calm зэрэг аппликэйшнүүд ихээр татагджээ. Жиллиан Лавандер "Яагаад бясалгах ёстой вэ?" номоо хөл хорионы үед бичсэн бөгөөд энэхүү номоо илүү өргөн хүрээний үзэгчдэд хүргэж, хүртээмжтэй байлгахыг хүссэн. Энэ ном танд бясалгал хийхийг заахгүй, яаж бясалгах вэ биш харин яагаад бясалгах ёстой вэ гэдгийг хэлж өгөх зорилготой тул та заавал уншаарай.

Удаан хугацаанд бясалгал хийсэн хүмүүсийн биологийн нас нь жинхэнэ наснаасаа 12 насаар залуу байдаг нь нотлогдсон. Бясалгал нь мөн танд тайван, амар амгалан, тэнцвэртэй байгаа мэт мэдрэмжийг өгөх бөгөөд энэ нь таны сэтгэл санаанд болон таны эрүүл мэндэд тустай. Бясалгал нь таныг өдрийн турш тайван байлгахад тусалж, зарим өвчний шинж тэмдгийг арилгана.

Бясалгал нь сэтгэл санаанд дараах ашиг тусыг үзүүлдэг.

  • Стресстэй нөхцөл байдлын талаар үзэл бодлоо өөрчлөхөд туслах

  • Стрессээ удирдах ур чадварыг бий болгох

  • Өөрийгөө ухамсарлах чадварыг нэмэгдүүлэх

  • Одоо үедээ анхаарлаа төвлөрүүлэхэд туслах

  • Сөрөг сэтгэл хөдлөлийг багасгах

  • Төсөөлөл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх

  • Тэвчээр, тэсвэрийг нэмэгдүүлэх

Бясалгал нь мөн эрүүл мэндийн байдал, ялангуяа стрессээс үүсдэг өвчний эсрэг нөлөө үзүүлдэг. Зарим судалгаагаар бясалгал нь хүмүүст дараах өвчний шинж тэмдгийг даван туулахад тусалдаг байна.

  • Сэтгэл түгших

  • Астма

  • Хорт хавдар

  • Сэтгэлийн хямрал

  • Зүрхний өвчин

  • Цусны өндөр даралт

  • Гэдэсний цочромтгой хам шинж

  • Нойрны асуудал

  • Толгой өвдөх

Эх сурвалж: theguardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn