Турк дахь "Local Authorities" дадлагын хөтөлбөр 2022

Тус хөтөлбөр Турк улсад 7 хоногийн хугацаанд англи хэл дээр явагдана.
Турк дахь "Local Authorities" дадлагын хөтөлбөр 2022

Хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл:

Туркийн томоохон хотуудын захиргаа жил бүр олон улсын оюутнуудад зориулан "Local Authorities" хэмээх зуны дадлагын хөтөлбөр зарладаг ажээ. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Туркийн хотуудаар аялан хот тус бүрийн хөгжлийн бодлоготой танилцаж, захиргааны хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас суралцах, ажлын туршлага хуримтлуулах боломжтой.

Уг хөтөлбөрт бакалавр эсвэл магистрын зэрэг хамгаалж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр Турк улсад 8 дугаар сарын 21-27 хооронд явагдана.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг 2022 оны 6 дугаар сарын 10-нд байхаар заажээ. Харин сонгон шалгаруулалтын хариу зарлагдах өдөр одоогоор зарлагдаагүй байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар юу сурах вэ?

  • Нийтийн удирдлагын үндсэн үнэт зүйлс

  • Орон нутгийн ардчилал ба оролцоо

  • Орон нутгийн соёлын үйл ажиллагаа

  • Дэлхийн болон бүс нутгийн засаг захиргааны

    байгууллагууд

  • Тогтвортой хөгжлийн зорилтууд

  • Харьцуулсан орон нутгийн засаг захиргаа

  • Турк дахь орон нутгийн засаг захиргаа

  • CV бэлтгэх, ярилцлага хийх арга техник

Санхүүгийн тусламж:

  • Хоол хүнс болон орон байраар хангах

  • Хот хооронд аялах зардлаас чөлөөлөх

  • Нийгмийн үйл ажиллагаанд үнэгүй оролцох

  • Буцах онгоцны зардлаас чөлөөлөх

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Их сургуульд сурч буйг батлах бичиг баримт

Шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх (гэхдээ IELTS, TOEFL гэх мэт хэлний оноо шаардлагагүй)

  • 18-28 настай байх

  • Дараах салбаруудын аль нэгээр нь суралцдаг байх

    1. Хууль

    2. Эдийн засаг

    3. Хот/Бүс нутгийн төлөвлөлт

    4. Социологи

    5. Статистик

    6. Харилцаа холбоо

    7. Улс төрийн шинжлэх ухаан

    8. Олон улсын харилцаа

    9. Захиргааны шинжлэх ухаан

Өргөдлийн маягт: docs.google.com

Эх сурвалж: tbb.gov.t, opportunitydesk.info

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn