Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдрийн 09:00 цагт эхэллээ

Бүртгэлд 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хамруулна.
Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдрийн 09:00 цагт эхэллээ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэлж байна. Бүртгэлийг (parent.edu.mn) цахим хаяг болон ESIS мобайл аппликэйшнээр зохион байгуулахаар зарласан.

Бүртгэлд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг хамруулах юм. Бүртгэл 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг хүртэл үргэлжилнэ.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэй зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм байна. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой аж.

Төрийн өмчийн зарим цэцэрлэгүүд бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхчүүдэд өгч нээлттэй зарлал гаргасан байна.

Цахимаар бүртгүүлэхдээ:

-Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байна.

-(parent.edu.mn) цахим системийн “цэцэрлэгийн элсэлт” гэсэн хэсэгт хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан “шалгах” товчийг дарна.

-"Шалгах" товч дарахад тухайн хүүхдийн хамран сургах тойргийн цэцэрлэгийн мэдээлэл болон элсэгчдийн бүртгэлийн төлөвийг харуулна.

Элсэгчдийн бүртгэл нь дараах төлөвтэй байна:

  • Бүртгүүлээгүй /бүртгэл хийгдээгүй гэсэн үг/

  • Элсэх хүсэлт илгээгдсэн /хамран сургах тойргийн цэцэрлэгт хүсэлт илгээсэн/

  • Хяналтын тоонд багтсан /санамсаргүй түүврийн аргаар сонгогдож хяналтын тоонд багтсан/

  • Хяналтын тоонд багтаагүй /санамсаргүй түүврийн аргаар сонгогдоогүй, хяналтын тоонд багтаагүй/

  • Бүртгүүлэгчийн мэдээллийг шалгасны дараа “үргэлжлүүлэх” товч дарж эцэг эх, асран хамгаалагчийн хувийн мэдээллийг бөглөж “хүсэлт илгээх” товчийг дарна. Хүсэлт амжилттай илгээгдсэн гэсэн мэдээллийг тухайн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр хариу өгнө. Иймд утасны дугаараа үнэн зөв бичих шаардлагатай юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn