Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 100,000 орчим тэтгэлэг горилогчид материалаа илгээдэг Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэгт хамрагдсанаар сар бүрийн мөнгөн тэтгэлэг, их сургуулийн төлбөр, Турк хэлний бэлтгэл, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, нэг удаагийн нислэгийн тийз бүхий дэмжлэгийг авах юм.
Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

1. Бакалавр хөтөлбөрийн тэтгэлэг горилогчийн үндсэн шалгуур

*Бакалаврт бүртгүүлэгчдийн сурлагын амжилтын доод хэмжээ: 70% *Анагаах ухааны салбар: 90%

2. Насны ангилал

*21 нас хүрээгүй байх

*ЕБС төгсөгчид эсвэл энэ хичээлийн жилийн төгсгөлд төгсөх сурагчид

3. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зүйлс

-Сар бүр 1000 тл тэтгэлэг

-Их сургуулийн төлбөр /4 жил/

-Турк хэлний бэлтгэл /1 жил/

-Дотуур байрны төлбөр

-Эрүүл мэндийн даатгал

-Нэг удаагийн нислэгийн тийз

4. Үнэлгээ ба сонгон шалгаруулалтын үйл явц

*Тэтгэлэг горилогчийн сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон бусад мэргэжлийн ур чадвар дээр үндэслэн үнэлдэг ба шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэх, сурлага, нийгмийн амжилтаар нь үнэлнэ.

*Урьдчилсан үнэлгээ буюу эхний шат:

Сурлагын байдал, насны хязгаар, шаардлагатай бичиг баримт гэх мэт үндсэн шалгууруудыг үндэслэн шалгадаг.

*Хоёрдугаар шат буюу ярилцлага:

Нэгдүгээр шатандаа тэнцсэн оролцогчдыг, БНТУ-ын Элчин Сайдын яаманд мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн ярилцлагын хороод үнэлдэг. Ихэвчлэн 15-30 минут үргэлжилдэг ярилцлагыг дараах хэлбэрээр явуулна.

а. Уулзалт

б. Бичиг баримтын хяналт

в. Тэтгэлэгт хамрагдагч нарын зорилгыг судлах

г. Суурь боловсролын мэдлэг шалгах

5. Анхаарах нь

Ярилцлагад уригдсан тэтгэлэг горилогч төгссөн бол өмнөх жилүүдийн бүх дүнгийн хуудас, гэрчилгээг авчрах шаардлагатай. Ярилцлагын хорооноос тэтгэлэг горилогчдын ярилцлагын үр дүнг сонгон шалгаруулах комисс үнэлж, тэтгэлэгт бүртгүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг. Энэхүү эцсийн үнэлгээгээр Туркийн тэтгэлэгт хамрагдах ерөнхий үнэлгээг үнэлдэг.

6. Хэрхэн бүртгүүлэх вэ?

- Oнлайн хэлбэрээр бүртгүүлнэ- https://tbbs.turkiyeburslari.gov.tr/

7. Бүртгэлийн хугацаа

2022.01.10-2022.02.20

1. Магистрантур, Докторантур хөтөлбөрийн тэтгэлэг горилогчийн үндсэн шалгуур

Магистрантур, докторантурт бүртгүүлэгчдийн сурлагын доод хэмжээ 75%, Анагаах ухааны салбар 90%

2. Насны шалгуур

*Магистр 30 нас хүрээгүй байх

*Доктор 35 нас хүрээгүй байх

3. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зүйлс

- Магистр -Сар бүр 1400 тл тэтгэлэг

-Доктор -Сар бүр 1800 тл тэтгэлэг

- Магистр -Их сургуулийн төлбөр /2жил/

-Доктор –Их сургуулийн төлбөр /5жил/

-Турк хэлний бэлтгэл \1 жил\

-Дотуур байрны төлбөр

-Эрүүл мэндийн даатгал

-Нэг удаагийн нислэгийн тийз

4. Үнэлгээ ба сонгон шалгаруулалтын үйл явц

Тэтгэлэг горилогчийн сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон бусад мэргэжлийн ур чадвар дээр үндэслэн үнэлдэг ба шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэх, сурлага, нийгмийн амжилтаар нь үнэлнэ.

*Урьдчилсан үнэлгээ буюу эхний шат

Сурлагын байдал, насны хязгаар, шаардлагатай бичиг баримт гэх мэт үндсэн шалгууруудыг үндэслэн шалгадаг. Тэтгэлэг олгогч нь: Ажил мэргэжлийн зорилго, сонголтын тогтвортой байдал, агуулга , ойлгомжтой байдал, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэг хэд хэдэн шалгуурыг сайтар шалгаж үздэг. Энэ үе шатны дараа ярилцлагын үйл явцад тэнцэх , тэтгэлэг горилогчдын эцсийн жагсаалтыг гаргана.

*Хоёрдугаар шат буюу ярилцлага:

Нэгдүгээр шатандаа тэнцсэн оролцогчдыг, БНТУ-ын Элчин Сайдын яаманд мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн ярилцлагын хороод үнэлдэг. Ихэвчлэн 15-30 минут үргэлжилдэг ярилцлагыг уулзалт, бичиг баримтын хяналт, тэтгэлэгт хамрагдагч нарын зорилгыг судлах гэсэн хэлбэрээр явуулна.

5. Хэрхэн бүртгүүлэх вэ

Онлайн хэлбэрээр буюу https://tbbs.turkiyeburslari.gov.tr/

6. Бүртгэлийн хугацаа

2022.01.10-2022

Эх сурвалж: Турк Монголын Оюутны Холбоо

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn