Тэтгэлэг цуврал №12: Азербайжаны Засгийн газрын тэтгэлэг 2022

Нийт 124 улс орны оюутан энэхүү 100% тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. (Үүнд Монгол Улс багтсан болно)
Тэтгэлэг цуврал №12: Азербайжаны Засгийн газрын тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгчийн тушаалаар энэхүү тэтгэлэг зарлагдлаа.

Энэхүү тэтгэлгийг бакалавр, магистр, докторын зэрэгт олгох ба тэнцсэн оюутнууд хүссэн мэргэжлээрээ Азербайжаны шилдэг 20 их сургуулиас сонгон суралцах боломжтой.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа 2022 оны 4 дүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд онлайн хэлбэрээр ярилцлага авах өдрийг тухайн үед зарлана. Харин сонгон шалгаруулалтын хариу уг оны 6 дугаар сарын сүүлээр гарах аж.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

  • Жилд нэг удаа ирж буцах нислэгийн зардлыг даах

  • Хоол, байр, нийтийн үйлчилгээнд зориулж сар бүр 800 AZN (Азербайжан манат)-ийн стипенд олгох

  • Эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Виз болон сургуулийн бүртгэлийн зардлыг нөхөн төлөх

Суралцах боломжтой 20 их сургууль:

  • Азербайжаны Хэлний Их Сургууль (Azerbaijan University of Languages)

  • Азербайжаны Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (Azerbaijan State Agricultural University)

  • Азербайжаны Эдийн Засгийн Их Сургууль (Azerbaijan State University of Economics)

  • Азербайжаны Соёл Урлагийн Их Сургууль (Azerbaijan State University of Culture and Arts)

  • Азербайжаны Газрын Тос, Аж Үйлдвэрийн Их Сургууль (Azerbaijan State Oil and Industry University)

  • Баку Газрын Тосны Дээд Сургууль (Baku Higher Oil School)

  • Азербайжаны Багшийн Их Сургууль (Azerbaijan State Pedagogical University)

  • Азербайжаны Урлагийн Академи (Azerbaijan Arts Academy)

  • Азербайжаны Архитектур, Барилгын Их Сургууль (Azerbaijan University of Architecture and Construction)

  • Азербайжаны Үндэсний Консерватор (Azerbaijan National Conservatory)

    Азербайжаны Техникийн Их Сургууль (Azerbaijan Technical University)

  • Азербайжаны Анагаах Ухааны Их Сургууль (Azerbaijan Medical University)

  • Азербайжаны Аялал жуулчлалын Их Сургууль (Azerbaijan University of Tourism and Management)

  • Баку Их Сургууль (Baku State University)

  • Баку Инженерийн Их Сургууль (Baku Engineering University)

  • Баку Славян Их Сургууль (Baku Slavic University)

  • Нахчиван Их Сургууль (Nakhchivan State University)

  • Узеир Гажибековын нэрэмжит Баку Хөгжмийн Академи (Baku Music Academy named after Uzeyir Hajibeyov)

  • Хазар Их Сургууль (Khazar University)

  • Ганжа Их Сургууль (Ganja State University)

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Ахлах сургууль эсвэл их дээд сургуулийн диплом болон дүнгийн хуулбар

  • Гадаад паспортын хуулбар

  • Эрүүл мэндийн дэвтэр

  • CV

  • Өөрийн зорилгыг тодорхойлсон захидал (Covering letter)

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний шалгалтын оноо ( бакалавраар суралцах бол IELTS 5+, TOEFL 40+ харин магистр эсвэл доктороор суралцах бол IELTS 5.5+, TOEFL 50+)

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Бакалавраар суралцах бол 25-аас доош настай байх

  • Магистраар суралцах бол 30-аас доош настай байх

  • Доктороор суралцах бол 35-аас доош настай байх

  • Өргөдлийн маягтыг бөглөх

Өргөдлийн маягт: drive.google.com

Өргөдлийн маягтыг бөглөх заавар: instructions.pdf

Холбоо барих: И-мэйл: scholars@mfa.gov.az; Утас: 994 12 596 93 76

Эх сурвалж: aida.mfa.gov.az

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn