
Стэнфордын их сургууль нь 1885 онд АНУ-ын Сан Франциско хотоос өмнө зүгт 30 милийн зайд орших Калифорнийн Бэй Ариад байгуулагджээ. Тус сургууль 2020 оны 3 дугаар сарын байдлаар 83 Нобелийн шагналтан, 28 Тюрингийн шагналтан, 8 Филдсийн медальтан төрүүлжээ. Өдгөө Стэнфордын их сургууль дэлхийд 3-т эрэмбэлэгдэж байна.
Найт Хеннессийн нэрэмжит уг тэтгэлгийг магистр, докторын зэрэгт олгох бөгөөд тэтгэлэг 3-6 жил үргэлжилнэ.
Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа 2022 оны 7 дугаар сарын 1-нд эхлэх бөгөөд эцсийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 12-нд байхаар заажээ.
Сургалтын төлбөр болон үүнтэй хамааралтай төлбөрөөс чөлөөлөх
Стипенд олгох
Аяллын зардлаас чөлөөлөх
Инженер (Бүх талбар)
Хүмүүнлэгийн ухаан
Дэлхий, эрчим хүч, байгаль орчны шинжлэх ухаан
Боловсрол
Анагаах ухаан
Хууль зүй
Бизнес
Анагаах, био шинжлэх ухаан
Үргэлжилсэн судалгаа (Continuing Studies.)
Монгол Улсын иргэн байх
Дипломтой байх
Англи хэлний мэдлэгтэй байх
Дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалжаас авна уу!
Эх сурвалж: stanford.edu