Тэтгэлэг цуврал №40: Жянсу их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг 2023

Энэхүү тэтгэлгийг бакалавр, магистр, докторын зэрэгт олгох ба оюутнуудын академик амжилтаас хамаараад тэтгэлгийн хэмжээ өөр өөр байна.
Тэтгэлэг цуврал №40: Жянсу их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг 2023

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Жянсу их сургууль нь анх 1902 онд Санжян багшийн коллеж нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Тус сургууль боловсрол олгохоос гадна оюутнуудыг практик туршлага хуримтлуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр тулж ажилладгаараа алдартай.

Энэхүү тэтгэлгийг бакалавр, магистр, докторын зэрэгт олгох ба оюутнуудын академик амжилтаас хамаараад тэтгэлгийн хэмжээ өөр өөр байна. Бакалаврын хичээл англи хэл дээр орох бол магистр, докторын хичээл мэргэжлээсээ хамаараад хятад эсвэл англи хэл дээр орно.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацааг 2022 оны 7 дугаар сарын 10-нд байхаар заажээ.

Бакалаврын тэтгэлэг:

Материалын шинжлэх ухаан, инженерчлэл, цахим худалдаа, санхүүгийн чиглэлээр суралцах оюутнуудад 10,000 юанийн тэтгэлэг олгоно (зөвхөн эхний жил). Мөн бүх хичээл англи хэл дээр явагдана.

Магистрын тэтгэлэг:

1. A төрөл: Жянсу их сургууль, Хятадын 1 дүгээр зэрэглэлийн их сургууль, аль эсвэл дэлхийн шилдэг 1,000 их сургуулийн аль нэгт бакалаврын зэрэг хамгаалсан оюутнуудад 25,000 юанийн тэтгэлэг олгоно. Хэрвээ тэтгэлэгт тэнцсэн оюутан сайн суралцвал тэтгэлгийг жил бүр олгоно.

2. B төрөл: Бусад оюутнуудад 20,000 юанийн тэтгэлэг олгоно. Хэрвээ тэтгэлэгт тэнцсэн оюутан сайн суралцвал тэтгэлгийг жил бүр олгоно.

Докторын тэтгэлэг:

1. A төрөл: Жянсу их сургууль, Хятадын 1 дүгээр зэрэглэлийн их сургууль, аль эсвэл дэлхийн шилдэг 1,000 их сургуулийн аль нэгт магистрын зэрэг хамгаалсан оюутнуудын сургалтын төлбөрийг 100% хөнгөвчилж, жилд нэг удаа 10,000 юанийн стипенд олгоно. Тухайн оюутны сурлага, шалгалт зэргээс хамаараад дараагийн жилээс нь тэтгэлгийн хэмжээ өсөж, буурч болно.

2. B төрөл: Бусад оюутнуудын сургалтын төлбөрийг 100% хөнгөвчилж, жилд нэг удаа 5,000 юанийн стипенд олгоно. Тухайн оюутны сурлага, шалгалт зэргээс хамаараад дараагийн жилээс нь тэтгэлгийн хэмжээ өсөж, буурч болно.

Суралцах боломжтой салбарууд:

  • Инженер, даатгал, санхүү, нягтлан, статистик, автоматжуулалт, худалдаа, бизнес, маркетинг, хүний нөөц.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • 2ш тодорхойлох захидал (зөвхөн магистр болон доктор)

  • Дипломын хуулбар (англи хэл дээр орчуулах)

  • Англи хэлний мэдлэгийн гэрчилгээ (IELTS, TOEFL)

  • HSK-4 гэрчилгээ (зөвхөн магистр болон доктор)

  • Гэр бүлийн санхүүгийн тайлан

  • Судалгааны санал (зөвхөн магистр, доктор)

Нийтлэг шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Бакалавраар суралцах бол 25-аас доош настай байх

  • Магистраар суралцах бол 30-аас доош настай байх

  • Докторт суралцах бол 40-өөс доош настай байх

  • Өргөдлийн маягтыг бөглөх (APPLICATION FORM FOR JIANGSU UNIVERSITY PRESIDENTIAL SCHOLARSHIP FOR FRESHMEN)

Кампус:

Эх сурвалж: oec.ujs.edu.cn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn