Тэтгэлэг цуврал №39: АНУ-ын Симмонсын их сургуулийн тэтгэлэг 2023

2023 оны намар эхлэх бакалаврын элсэлтдээ тэтгэлэг зарлалаа.
Тэтгэлэг цуврал №39: АНУ-ын Симмонсын их сургуулийн тэтгэлэг 2023

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Симмонсын их сургууль нь 1899 онд АНУ-ын Бостон хотод байгуулагдсан хувийн сургууль юм.

Уг тэтгэлгийг зөвхөн бакалаврын зэрэгт олгох ба тэтгэлэг 4 жил үргэлжилнэ.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 1-нд байхаар заажээ. Харин тэтгэлгийн хариу 2023 оны 3 дугаар сарын 1-нд сургуулийн сайтаар зарлагдана.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөх

  • Дотуур байраар хангах

  • Сургалтын зардалд зориулж 3,000 ам.доллар олгох

Суралцах боломжтой салбарууд:

  • Байгалийн ухаан, зан үйл, эрүүл мэндийн ухаан (Natural, Behavioral and Health Sciences)

  • Зохион байгуулалт, тооцоолол, мэдээллийн ухаан (Organizational, Computational, and Information Sciences)

  • Нийгмийн ухаан, бодлого, практик (Social Sciences, Policy and Practice)

  • Хэвлэл мэдээлэл, урлаг, хүмүүнлэгийн ухаан (Media, Arts, and Humanities)

    Мэргэжил тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг харах бол энд дарна уу!

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Ахлах сургуулийн гэрчилгээний хуулбар

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Тодорхойлох захидал (Recommendation Letter)

  • Зорилго тодорхойлох эсээ (үгийн тоо дээд тал нь 500 байх)

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Ахлах сургуулийн дүнгийн голч 3.3+ байх

  • Англи хэлний оноотой байх

  • ACT, SAT-ийн оноотой байх

Кампус:

Дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалжаас авна уу!

Эх сурвалж: simmons.edu, amazonaws

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn