
LUISS (Libera Università Internazionale Degli Studi Sociali) нь 1974 онд Италийн нийслэл Ром хотод байгуулагдсан хувийн их сургууль юм. Мөн тус сургууль "Financial Times" сэтгүүлийн үнэлгээгээр Европын шилдэг 100 бизнесийн сургуулийн жагсаалтад багтсан байдаг.
Энэхүү тэтгэлгийг зөвхөн магистрын зэрэгт олгоно.
Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг Италийн цагаар 2022 оны 6 дугаар сарын 15-нд байхаар заажээ.
2 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх
Улс төрийн шинжлэх ухаан
Бизнес ба менежмент
Эдийн засаг, санхүү
Хууль
Их сургуулийн дүнгийн гэрчилгээ
Ахлах сургуулийн гэрчилгээ
CV
Зорилго тодорхойлох эсээ (Motivation letter)
Тодорхойлох захидал
GMAT эсвэл GRE-ийн гэрчилгээ
IELTS, TOEFL-ийн гэрчилгээ (уг сургуульд элсэхэд заавал уг шалгалтын оноотой байх албагүй бөгөөд хэрвээ оноотой бол тэтгэлэгт давуу тал болж өгнө)
Монгол Улсын иргэн байх
GMAT эсвэл GRE-ийн оноотой байх
Өргөдлийн маягтыг бөглөх (forms.luiss.it)