Тэтгэлэг цуврал №34: Майамигийн их сургуулийн тэтгэлэг 2023

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр өрсөлдөөн ихтэй, мөн олон оюутан өргөдлөө явуулдаг тул хугацаанаас нь аль болох эрт өргөдлөө явуулбал тэнцэх магадлал их байдаг.
Тэтгэлэг цуврал №34: Майамигийн их сургуулийн тэтгэлэг 2023

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Тус сургууль нь АНУ-ын Флорида мужийн Корал Гэйблс-д байрладаг хувийн судалгааны сургууль бөгөөд АНУ-ын шилдэг 50 их сургуулийн жагсаалтад багтдаг.

Энэхүү тэтгэлгийг зөвхөн бакалаврын зэрэгт олгох ба тэтгэлгийн үргэлжлэх хугацаа 4 жил байна.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 1-нд дуусах бөгөөд сургуулийн зүгээс 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр ярилцлага авч, нэгдсэн дүнг 2023 оны 3 дугаар сард гаргана.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

  • Кампус дахь дотуур байраар хангах

  • Хүнсний тэтгэмж олгох

  • Эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Сурах бичгийн тэтгэмж олгох

  • Зөөврийн компьютер олгох

  • Хичээлийн үйл ажиллагаанд зориулж 12,000 доллар олгох

Суралцах боломжтой салбарууд:

  • Нягтлан бодох, бүртгэл

  • Бизнес

  • Урлаг

  • Биологи

  • Далай судлал, инженерчлэл

  • Спортын шинжлэх ухаан

  • Барилгын инженерчлэл

  • Компьютерын шинжлэх ухаан.

  • Эрүүл мэнд ба фитнес

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Өргөдлийн маягт (commonapp.org)

  • Ахлах сургуулийн дүн болон гэрчилгээний хуулбар

  • Тодорхойлох захидал

  • Англи хэлний шалгалтын оноо

  • Санхүүгийн тайлан

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Ахлах сургуулийн дүнгийн голч 3.0+ байх

Кампус:

Эх сурвалж: miami.edu

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn