Тэтгэлэг цуврал №29: Английн Шеффилд их сургуулийн тэтгэлэг 2022

Энэхүү дугаараар дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг болох Шеффилд их сургуулийн хөгжиж буй орны оюутнуудад зориулсан магистрын тэтгэлгийг танилцуулж байна.
Тэтгэлэг цуврал №29: Английн Шеффилд их сургуулийн тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Энэхүү сургууль нь 1905 онд Английн Шеффилд хотод байгуулагдсан бөгөөд 2022 онд QS World University Rankings-ийн дагуу дэлхийд 25-т эрэмбэлэгджээ.

Энэхүү тэтгэлгийг зөвхөн магистрын зэрэгт олгох ба тэнцсэн оюутны 3 жилийн зардлыг Аллан, Неста Фергюсоны буяны сангаас бүрэн даана.

Өргөдөл хүлээн авах хугацаа 2022 оны 5 дугаар сарын 6-нд дуусах ба 5 дугаар сарын 14-нд сургуулийн зүгээс өргөдөл илгээгчидтэй холбогдож нэмэлт мэдээлэл авна. Харин тэтгэлгийн хариу 6 дугаар сарын сүүлээр гарна.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс чөлөөлөх

  • Дотуур байраар хангах

  • Сар бүр стипенд олгох

Суралцах боломжтой салбарууд:

  • Олон улсын хөгжил

  • Байгаль орчны өөрчлөлт

  • Нийгмийн эрүүл мэнд

  • Олон улсын эрх зүй ба Глобал шударга ёс

  • Олон улсын улс төрийн эдийн засгийн ухаан

  • Дэлхийн сэтгүүлзүй

  • Олон улсын нийгэм, улс төрийн харилцаа

  • Соёл хоорондын харилцаа

Англи хэлний шалгуур:

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Дипломын хуулбар (албан ёсны англи хэл дээр орчуулсан байх)

  • Зорилгын тодорхойлолт

  • CV

  • Бусад бичиг баримтууд

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Магадлан итгэмжлэгдсэн их сургуульд бакалаврын зэргээр төгссөн байх

  • Визний шаардлагыг хангах

Кампус: 

Өргөдлийн маягт: sheffield.ac.uk

Эх сурвалж: sheffield.ac.uk, brightscholarships

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn