Тэтгэлэг цуврал №26: Өмнөд Солонгосын UST магистр, докторын тэтгэлэг 2022

UST (University of Science and Technology) буюу Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нь Өмнөд Солонгост магистр, докторын зэргээр суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулж 300 тэтгэлэг зарлалаа.
Тэтгэлэг цуврал №26: Өмнөд Солонгосын UST магистр, докторын тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Өмнөд солонгосын UST (University of Science and Technology) буюу Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нь анх мэдээлэл харилцаа холбоо, шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн хүчин бэлтгэхээр 2003 онд байгуулагдаж байжээ. Мөн уг сургууль нь 2018-2019 онд CWUR World University Rankings-ийн дагуу дэлхийн 25,000 гаруй их сургуулиудаас 283-т эрэмбэлэгдэж байсан томоохон сургууль юм.

Магистр, докторын зэрэгт нийт 300 тэтгэлэг зарласан ба тэнцсэн оюутнуудын зардлыг сургуулийн зүгээс 100% хариуцна.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 6-нд байхаар заажээ.

Сонгон шалгаруулах үйл ажиллагаа:

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс чөлөөлөх

  • Элсэлтийн хураамж (University Entrance Fee) авахгүй

  • Сар бүр стипенд олгох

    1. Магистр-1,200,000 вон

    2. Доктор- 1,600,000 вон

  • Солонгос хэлний курст хамруулах

  • Эрүүл мэндийн иж бүрэн даатгал, гэнэтийн ослын даатгалд хамруулах

  • Цахим номын сан, зөвлөгөөгөөр үйлчлэх

  • Гадаадаас ирсэн оюутныг бэлтгэх курст хамруулах

  • Солонгос хэлний курст үнэгүй хамруулах

Суралцах боломжтой салбарууд:

  • Нано шинжлэх ухаан

  • Инженерчлэл (Бүх талбар)

  • Мэдээлэл харилцаа холбоо

  • Аж үйлдвэрийн технологи

  • Анагаах ухааны физик (Medical Physics)

  • Дэвшилтэт материал ба химийн инженерчлэл (Advanced Materials and Chemical Engineering)

  • Био-аналитик шинжлэх ухаан (Bio-Analytical Science)

  • Хэмжилтийн шинжлэх ухаан (Science of Measurement)

  • Биотехнологи

  • Хими ба эм зүй

  • Био шинжлэх ухаан

  • Хүнсний биотехнологи

  • Далай судлал

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Диплом

  • CV

  • Гаргасан амжилтуудыг батлах бичиг баримтууд

  • Тодорхойлох захидал

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Магистрын хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутнууд 2022 оны 8 дугаар сараас өмнө бакалаврын зэргээ хамгаалсан байх

  • Докторын хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутнууд 2022 оны 8 дугаар сараас өмнө магистрын зэргээ хамгаалсан байх

  • Бүртгэлийн хураамжийг төлөх (30 доллар эсвэл 35,000 вон)

  • 2020/04/30-2022/04/29-ний хооронд англи хэлний шалгалт өгсөн байх (TOEFL IBT 79+, PBT 59+, New TEPS 342+, IELTS 6+)

  • Эсээ бичих (англи хэл дээр бичих бол 1600+ үгтэй, солонгос бол 800+ үгтэй байх)

  • Өргөдлийн маягтыг бөглөх

Эх сурвалж: ust.ac.kr

Өргөдлийн маягт: apply.ust.ac.kr

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn