Тэтгэлэг цуврал №25: Гуанси Нормал их сургуулийн CSC тэтгэлэг 2022

Уг тэтгэлэгт дэлхийн өнцөг булан бүрд суугаа олон улсын оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэг цуврал №25: Гуанси Нормал их сургуулийн CSC тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Уг сургуулийн үндсэн кампус нь Хятадын Гуанси мужийн Гуйлин хотод байрладаг бөгөөд боловсрол, урлаг, шинжлэх ухааны салбарт боловсон хүчин бэлтгэдгээрээ алдартай судалгааны их сургууль юм.

Энэхүү тэтгэлгийг магистр, докторын зэрэгт олгох ба тэнцсэн оюутнуудын 2-3 жилийн зардлыг CSC (China Scholarship Council) бүрэн хариуцна.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 30-нд байхаар заажээ.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөх

  • Бүртгэлийн хураамж (application fee) авахгүй байх

  • Сар бүр стипенд олгох

    1. Магистр-3,000 юань

    2. Доктор- 3,500 юань

  • Эрүүл мэндийн даатгалд үнэгүй хамруулах (800 орчим юань байдаг)

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар

  • Дипломын хуулбар

  • Суралцах төлөвлөгөөгөө бичсэн захидал (хятад эсвэл англи хэл дээр бичих)

  • Эрүүл мэндийн дэвтэр

  • Санхүүгийн тайлан

  • 2ш тодорхойлох захидал

  • Гэмт хэргийн бүртгэл (police clearance certificate record)

  • Хүлээн авах захидал (acceptance letter)

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Эрүүл мэндийн асуудалгүй байх

  • Магистраар суралцах бол 35-аас доош, доктороор бол 40-өөс доош настай байх

  • Ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй байх

  • Хятад хэлний HSK3+ оноотой байх (Хэрвээ оноогүй бол 1 жил хэлний бэлтгэлд сууж болно. Харин 1 жилийн дараа гэхэд HSK3-аас доош оноотой байвал тэтгэлэг цуцлагдахыг анхаарна уу!)

  • CSC болон сургуулийн өргөдлийн маягтыг бөглөх

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn