Тэтгэлэг цуврал №23: Канадын Альберта их сургуулийн тэтгэлгүүд 2022

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрүүдэд олон улсын оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэг цуврал №23: Канадын Альберта их сургуулийн тэтгэлгүүд 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Альберта их сургууль нь 1908 онд Канадын Альберта мужид байгуулагдсан бөгөөд өдгөө QS World University Rankings-ийн дагуу улсдаа 5-т, дэлхийд 119-т ордог. Одоогоор тус сургуульд 150 орны 39,000 гаруй оюутан суралцаж байна.

Уг тэтгэлгүүд нь бакалавр, магистр, докторын зэрэгт хамаарна.

Тус сургууль нь жилд дөрвөн удаа элсэлт авдаг тул элсэлтээсээ хамаараад өргөдөл хүлээн авах хугацаа өөр өөр байна. (9 дүгээр сарын элсэлт-7 дугаар сарын 1 хүртэл, 1 дүгээр сарын элсэлт-11 дүгээр сарын 1 хүртэл, 5 дугаар сарын элсэлт-3 дугаар сарын 1 хүртэл, 7 дугаар сарын элсэлт-5 дугаар сарын 1 хүртэл)

Тэтгэлгийн төрлүүд:

1. Entrance scholarships: Энэхүү тэтгэлгүүдийг бакалавр, магистрын зэрэгт олгох бөгөөд их сургуулийн зүгээс тухайн оюутны сурлагын амжилт, манлайлах чадвар, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэрэг дээр үндэслэн олгох, эс олгохыг шийднэ.

2. International Student Scholarships: Бакалавраар суралцах оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд нийт 36,000 орчим долларын тэтгэлгийг 4 жилийн хугацаанд олгоно.

3. Gold Standard Scholarship: Бүх өргөдөл гаргагчдын академик түвшинд хамгийн өндөр амжилт гаргасан 5%-д нь 6,000 долларын тэтгэлэг олгоно.

4. Doctoral Recruitment Scholarship: Докторын зэрэгт олгох бөгөөд жил бүр 5,000 долларын тэтгэлэг олгоно.

5. Masters Degree Entrance Scholarship: Нийт 27,500 долларын стипендийг магистраар суралцах оюутнуудад олгоно.

6. Graduate Excellence Scholarship (AGES): 15,000 долларын стипендийг магистр, доктороор суралцах оюутнуудад олгоно.

Суралцах боломжтой салбарууд:

  • Сувилахуй

  • Эмийн сан ба эмийн шинжлэх ухаан

  • Анагаах ухаан ба шүдний эмчилгээ

  • Шинжлэх ухаан

  • Инженер

  • Хууль

  • Нийгмийн шинжлэх ухаан

  • Бизнес

  • Дүрслэх урлаг, хүмүүнлэгийн ухаан

  • Боловсрол

  • Үндэстэн судлал (Native Studies)

  • Олон нийтийн эрүүл мэнд

  • Хөдөө аж ахуй ба байгаль орчны шинжлэх ухаан

  • Нөхөн сэргээх эм (Rehabilation Medicine)

  • Шинжлэх ухаан

Англи хэлний шалгуур:

Зарим мэргэжлээр суралцахад илүү өндөр оноо шаардаж болохыг анхаараарай.

Тэтгэлгийн нийтлэг шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Бакалавраар суралцах бол ахлах сургуулийн гэрчилгээтэй байх

  • Магистраар суралцах бол бакалаврын дипломтой байх

  • Доктороор суралцах ол магистрын дипломтой байх

  • Өргөдлийн маягтыг бөглөх

Кампус:

Дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалжаас авна уу!

Эх сурвалж: ualberta.ca, brightscholarships.com

Өргөдлийн маягт: apply.ualberta.ca

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn