Тэтгэлэг цуврал №17: Туркийн Билкент их сургуулийн тэтгэлэг 2022

Турк улсын №3 их сургууль болох "Bilkent University" нь 2022-2023 онд эхлэх хичээлийн шинэ жилд бакалавр, магистр, докторын зэргээр суралцах оюутнуудад 100% тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тэтгэлэг цуврал №17: Туркийн Билкент их сургуулийн тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Билкент нь 1984 онд байгуулагдсан хувийн сургууль бөгөөд өдгөө Турк Улсын хэмжээнд чансаагаараа гуравт, харин хувийн сургуулиуд дундаас нэгд бичигддэг.

Энэхүү тэтгэлгийг бакалавр, магистр, докторын зэрэгт олгох ба тэнцсэн оюутнуудын зардлыг тус сургууль хариуцна.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг Туркийн цагаар 2022 оны 7 дугаар сарын 4-нд байхаар заажээ.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

  • Сар бүр дотуур байрны төлбөр болон бусад зардалд зориулж стипенд олгох (нийлээд 4500 Turkish lira)

  • Эрүүл мэндийн даатгал

  • Зөөврийн компьютероор хангах

  • Хүнсний карт олгох

  • Сургалтын зорилгоор ямар нэгэн арга хэмжээ, хол газар луу явсан бол зардлыг нөхөн олгох (жилд нэг удаа)

Суралцах боломжтой салбарууд:

  • Хэрэглээний технологи ба менежмент

  • Эдийн засаг, засаг захиргаа, нийгмийн шинжлэх ухаан

  • Урлаг, дизайн, архитектур

  • Инженер

  • Хүмүүнлэгийн ухаан

  • Бизнесийн удирдлага

  • Шинжлэх ухаан

  • Хөгжим ба тайзны урлаг

  • Боловсрол

  • Шинжлэх ухаан

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • CV

  • Дипломын албан ёсны хуулбар

  • 2ш тодорхойлох захидал

  • Зорилгоо тодорхойлсон захидал

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Магистр болон докторын зэрэгт өргөдөл гаргагчдын дүнгийн голч дор хаяж 2.80/4.00 байх

  • Англи хэлний шалгалтын оноотой байх (TOEFL IBT 87+, IELTS 6,5+ мөн нэгж оноо 5,5+ байх)

  • Өргөдлийн маягтыг бөглөх

Өргөдлийн маягт (бакалавр): bilkent.edu.tr

Өргөдлийн маягт (магистр болон доктор): bilkent.edu

Эх сурвалж: brightscholarships.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn