Тэтгэлэг цуврал №16: Австралийн Бонд их сургуулийн тэтгэлэг 2022

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа олон улсын оюутнууд Австралийн хамгийн анхны хувийн их сургууль болох Бонд их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Тэтгэлэг цуврал №16: Австралийн Бонд их сургуулийн тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Бондын их сургууль нь Квийнслэнд мужид байрладаг, Австралийн хамгийн анхны хувийн сургууль бөгөөд хувийн сургууль дундаас чансаагаараа 1-т бичигддэг алдартай сургууль юм.

Энэхүү тэтгэлгийг зөвхөн докторын зэрэгт олгох ба тэнцсэн оюутнуудын 3-4 жилийн зардлыг сургуулийн зүгээс 100% хариуцна.

2022-2023 оны хичээлийн шинэ жилд элсэлт авах үйл ажиллагаа 2022 оны 2 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд эцсийн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-нд байхаар заажээ.

Харин 2023-2024 оны хичээлийн шинэ жилд элсэлт авах үйл ажиллагаа 2022 оны 8 дугаар сарын 1-нд эхэлж, 2022 оны 9 дүгээр сарын 30-нд дуусна.

Санхүүгийн тусламж:

  • 48 сар хүртэл сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

  • Жил бүр 28,854 долларын стипенд олгох

  • Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх

  • Сургалтын үйл явцад гарч болох зардлаас чөлөөлөх (сурах бичгийн зардал гэх мэт)

Суралцах боломжтой салбарууд:

  • Бизнес

  • Эрүүл мэнд, анагаах ухаан

  • Хууль

  • Нийгмийн ухаан

  • Дизайн

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Авсан шагнал, гаргасан амжилтыг нотлох гэрчилгээ

  • CV

  • 2ш тодорхойлох захидал

  • Дүнгийн хуулбар (албан ёсны англи хэл дээр хөрвүүлсэн байх)

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Магистрын дипломтой байх

  • Англи хэлний оноотой байх (IELTS academic 6.5+, нэгж оноо 6 онооноос доошгүй байх)

  • Өргөдлийн маягтын бөглөх

Өргөдлийн маягт: bond.studylink.com

Эх сурвалж: bond.edu.au

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn