
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй онцгой байдлын зэрэглэлтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.
Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 2 дугаар сарын 14-ний-өөс 4 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилж, 4 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.
Харин гуравдугаар улирлын хичээл 4 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:
- 1-3 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 6-ны өдрөөс
- 4-5 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 13-ны өдрөөс
-6-12 дугаар ангийн сурагчдын амралт 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар