Өмнөх оны төгсөгчид болон МСҮТ төгссөн бол ЭЕШ өгөх газраа өөрөө сонгоно

Мөн коллеж төгссөн бол ЭЕШ өгч болох бөгөөд өмнөх оны төгсөгчидтэй адил шалгалт өгөх газраа сонгоно. Хаана шалгалт өгөх суудлын хуваарь ирэх 5 дугаар сарын 20-ноос хойш гарна.
Өмнөх оны төгсөгчид болон МСҮТ төгссөн бол ЭЕШ өгөх газраа өөрөө сонгоно

Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд эхэлж, https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалт” сэдэвт цахим зөвлөгөө мэдээллийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, анги удирдсан багш нарт энэ сарын 21-28-ны өдрүүдэд өгч байгаа юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж буй өмнөх оны төгсөгч буюу 2022 оноос өмнө ЕБС төгссөн болон МСҮТ төгссөн бол шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгож бүртгүүлэх юм. Харин энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй хүүхдүүд тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг, хотод шалгалт өгөх ёстой. Мөн өнгөрсөн жил коллеж төгссөн бол ЭЕШ өгч болох бөгөөд өмнөх оны төгсөгчидтэй адил шалгалт өгөх газраа өөрөө сонгон бүртгүүлэх юм байна. Эхлээд шалгалтдаа бүртгүүлээд, хураамжаа төлөөд бүртгэлээ баталгаажуулна. Хаана шалгалт өгөх суудлын хуваарь ирэх 5 дугаар сарын 20-ноос хойш гарах аж. ЭЕШ өгөх бүх хүн монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгч эх хэлний мэдлэг чадвараа шалгуулах нь энэ жилийн шалгалтын онцлог юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn