Их сургуульд элсэх хүн бүр монгол хэлний мэдлэгээ заавал шалгуулна

Энэ шалгалтын бүртгэл ирэх 3 дугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна.
Их сургуульд элсэх хүн бүр монгол хэлний мэдлэгээ заавал шалгуулна

Их, дээд сургуульд элсэн суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн хүн бүр монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдах ёстой. Энэ нь Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой юм.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар үргэлжилж байна. Энэ оны төгсөгч буюу 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагчид автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгчид 2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн гэдгийг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна. Энэ шалгалтын бүртгэл ирэх 3 дугаар сарын 14-ний 18:00 цагт дуусна.

Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жилд монгол хэл бичгийн шалгалтыг аваагүй бөгөөд энэ жил 2 удаа зохион байгуулах юм. Шалгалтын товыг Боловсролын үнэлгээний төвөөс удахгүй зарлах аж. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn