
2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын журмын нэгдүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 2-ны монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой гэж Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс мэдээллээ.
Монгол хэл бичгийн эхний шалгалтыг 4 дүгээр сарын 2-нд авсан. Шалгалтын дүн оноог энэ сарын сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм.
Харин дахин шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: eyesh.eec.mn