Монгол хэл бичгийн дахин шалгалт маргааш 10:00 цагт эхэлнэ

Босго оноо буюу 400 онооны шаардлага хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгөөгүй шалгуулагчид монгол хэл бичгийн дахин шалгалт өгнө.
Монгол хэл бичгийн дахин шалгалт маргааш 10:00 цагт эхэлнэ

Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33,138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5,000 шалгуулагч байгаа. Тиймээс босго оноо буюу 400 онооны шаардлага хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгөөгүй шалгуулагчид маргааш монгол хэл бичгийн дахин шалгалт өгнө.

Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.

Шалгалт маргааш Улаанбаатар хотын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn