Япон хэл, соёл судлаач оюутан, багшийн мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг зарлажээ

Япон улс гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлаж виз олгохгүй байгаа ч Засгийн газраас нь монгол иргэдэд зориулсан хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна.
Япон хэл, соёл судлаач оюутан, багшийн мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг зарлажээ

Японы Засгийн газар коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлаж байгаа. Одоогийн байдлаар зөвхөн Японы иргэний гэр бүл болон байнгын оршин суугчийн гэр бүл, оршин суух зөвшөөрөл бүхий иргэд болон нэн хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой тохиолдолд хил нэвтрэх боломжтой бөгөөд бусад төрлийн визний мэдүүлгийг хүлээж авахгүй байгаа юм. Энэ нь тодорхойгүй хугацаанд үргэлжлэх аж. Гэвч тус улсын Засгийн газраас монгол иргэдэд зориулсан хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан тухай өчигдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам цахим хуудастаа нийтэлжээ.

Тодруулбал, япон хэл, япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курст тэтгэлэгт хөтөлбөрт урьжээ. 2022 оны Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг дараах шаардлагын дагуу бүртгэх юм.

1. Япон хэл, япон соёл судлаач оюутан.

2022 оны 10 дугаар сараас (эсвэл сургалт эхлэх сараас) Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах бөгөөд уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдоно.

-Тавигдах шаардлага, болзол:

1. 1992 оны 4 дүгээр сарын 2-ноос 2004 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.

2. Монгол Улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсийн оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх /2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтад оролцох эрхгүй болно/.

3. Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай хэлний мэдлэг чадвартай байх.

2. ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс.

-ЕБС-ийн үндсэн багш нарт зориулсан Япон улсын их, дээд сургуульд “Сургуулийн боловсрол”-той холбоотой судалгаа хийх хөтөлбөр болно. 2022 оны 10 дугаар сараас (эсвэл сургалт эхлэх сараас) 2024 оны 3 дугаар сар хүртэл Япон талаас хуваарилсан их дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба тогтсон хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143,000 иений тэтгэлэг олгогдоно.

Тавигдах шаардлага, болзол:

1.1987 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх.

2. Их дээд сургууль эсвэл багшийн сургууль төгссөн байх.

3. Монгол Улсын ЕБС-д одоо үндсэн багшаар багшилж байгаа бөгөөд 2022 оны 10 дүгээр сарын 1-ний байдлаар үндсэн багшаар 5 ба түүнээс дээш жил багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, цагийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон ба англи хэлнээс бусад гадаад хэлний багшийн хувьд оролцох боломжгүй).

4. Япон хэлийг идэвхтэй сурах хүсэлтэй байх. Япон орныг сонирхдог бөгөөд Японд очсон хойноо өөрийн зүгээс идэвх санаачилга гарган Япон орны тухай ойлголтоо гүнзгийрүүлэх хүсэлтэй байх. Мөн Японд судалгааны ажилд оролцож, Японд амьдрах чадвартай байх.

Бүртгэл:

Хэзээ: 2022 оны 1 дүгээр сарын 24-27-ны 13:00-17:00 цагийн хооронд

Хаана: Монгол-Япон төв 1 дүгээр давхарт.

Дэлгэрэнгүй мэдээллийг

100285018.pdf (emb-japan.go.jp)

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхэд тавигдах шаардлага, болзол

100285019.pdf (emb-japan.go.jp) холбоосоор тус тус авч болно.

Эх сурвалж: Японы Элчин сайдын яам.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn