Н.Баатарбилэг: ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид суралцах боломжтой

ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид 1.5-2 жил суралцаж төгсөх боломжтой.
Н.Баатарбилэг: ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид суралцах боломжтой

Монгол Улсад ойн мэргэжилтэн дутагдалтай байгаатай холбоотойгоор МУИС-ийн ой судлалын судлаач, эрдэмтэд мэдээлэл хийв. Энэ үеэр ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг танилцууллаа. Тодруулбал, ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид 1.5-2 жил суралцаж төгсөх боломжтой гэдгийг хэлсэн юм.

Энэ үеэр МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг “Өнөөдрийн байдлаар манай улсад ойн чиглэлээр 600 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Ойн инженер жилд 20 гаруй төгсөж байгаа нь хангалтгүй. МУИС-д ойн мэргэжлээр 50 гаруй оюутан сурч байна. Үүн дээр ахисан түвшний оюутнуудыг нэмбэл 100 гаруй суралцагч бий. Сүүлийн 20 гаруй жил байгаль шинжлэлийн чиглэлээр суралцах мэргэжилтний эрэлт буурсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд7,000 гаруй мэргэжлийн ажилчин, 1,200 инженер хэрэгтэй. Үүнийг сургалтын хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай” гэв.

Б.Од

Эх сурвалж: polit.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn