Тэтгэлэг цуврал №10: Гванжу шинжлэх ухаан технологийн их сургуулийн тэтгэлэг 2022

Өмнөд Солонгосын Гванжу шинжлэх ухаан, технологийн их сургууль олон улсын оюутнуудад зориулсан 100% тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тэтгэлэг цуврал №10: Гванжу шинжлэх ухаан технологийн их сургуулийн тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

Гванжу шинжлэх ухаан, технологийн их сургууль (GIST) нь 1993 онд байгуулагдсан бөгөөд чансаагаараа QS World Universities Ranking-ийн дагуу дэлхийд 3-т ордог.

Энэхүү тэтгэлгийг магистр, докторын зэрэгт олгох ба тэтгэлгийн хугацаа 2 болон 4 жил байна.

Өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа явагдаж байгаа ба эцсийн хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 15 байхаар тогтоожээ.

Санхүүгийн тусламж:

  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх (нэг семестрийн төлбөр 3,415,000 вон байдаг)

  • Сар бүр стипенд олгох (магистрт 140,000 вон, докторт 295,000 вон)

  • Жилд нэг удаа сурах бичиг зэрэг хичээлтэй холбоотой материалд зориулж мөнгөн тусламж олгох (магистрт 4,820,000 вон, докторт 10,480,000 вон)

  • Эрүүл мэндийн даатгал олгох

  • Нислэгийн нөхөн төлбөр олгох

Суралцах боломжтой чиглэлүүд:

  • Хиймэл оюун ухаан (Artificial Integlligience)

  • Нэгдсэн технологи (Integrated Technology)

  • Шинжлэх ухаан, байгаль орчны инженерчлэл (Earth Science, Environmental Engineering)

  • Физик ба фотоны шинжлэх ухаан (Physics and Photon Science)

  • Цахилгаан инженер, компьютерын шинжлэх ухаан (Electrical Engineering and Computer Science)

  • Материал судлал (Material Science)

  • Механик инженер (Mechanic Engineering)

  • Амьдралын шинжлэх ухаан (Life Science)

  • Биоанагаахын шинжлэх ухаан (Biomedical Science)

  • Хими (Chemistry)

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • Магистрт суралцахаар бол бакалаврын дипломтой байх

  • Докторт суралцахаар бол магистрын дипломтой байх

  • Төгссөн сургуулиасаа 2 ширхэг тодорхойлох захидал авах

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний шалгалтын оноотой байх

  • Иргэний үнэмлэхийн хуулбарыг явуулах

  • Өргөдлийн маягтыг бөглөх

Өргөдлийн маягт: service.gist.ac.kr

Эх сурвалж: gist.ac.kr

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn