
#1: Хүмүүсийн юу гэж бодож байгаа талаар бүү санаа зов. Хөдөлмөрлөж байгаа үед нэг бол амжилтад хүрнэ эсвэл алдаанаасаа суралцана. Товчхондоо аль ч тохиолдолд чи ялна.
#2: Хэрвээ таны амбиц том бол багаас нь эхэлж аажим аажмаар ухаалгаар бүтээ.
#3: Өөрийнхөө давуу талд бооцоогоо тавь. Олон хүмүүс энэ дэлхий дээр өөрсдийн сул талаа засах гэж хэтэрхий их хичээдэг, харин түүний оронд өөрийн давуу талаа ашигла.
#4: Санааг хэрэгжүүлэхгүй бол үнэ цэнгүй, харин гүйцэтгэл нь санаагүйгээр утгагүй.
#5: Авч байгаагаасаа илүү ихийг өг.
#6: Өчигдрийг март. Түүнтэй битгий зууралд. Ойлгоод, суралцаад цааш яв. Өчигдрийн алдаа чинь маргаашийн бүтээмжид чинь сөргөөр нөлөөлж болохгүй.
#7: Бүх зүйлд таны бодож байгаагаас ч илүү урт хугацаа шаардагдана.
#8: Хэрвээ хичээхээр шийдсэн бол байгаа бүх зүйлээ дайчил. Харин өвдвөл зогс, зүгээр л зөнд нь орхи. Чиний бие чамд ямар нэгэн зүйл хэлэхийг хичээж байна гэсэн үг. Тиймээс биеэ сонс.
#9: Таны бодол болон та хоёрын аль нэгнийх нь зөв. Хэтэрхий удаан бодвол та хэзээ ч одоо байгаа газраасаа гарч чадахгүй. Шар айраг уун дэмий чалчиж гучин жилийг өнгөрүүлнэ гэдэг үнэхээр цагийн гарз шүү.
#10: Хүн бүр л бүтэлгүйтэж байгаа. Зүгээр л тэд чамаас илүү үүнийгээ нуудаг.
#11: Эрсдэл хийж шинэ зүйл туршиж үзэхийн хэрээр амьдрал тэлдэг.
#12: Үнэ цэнийг өг. Дараа нь бизнес хийх талаар асуу.
#13: Чи үнэхээр хийх үү, үгүй юу гэдэг сонголтоо хий. Шалтгаан тоочихоос залхахгүй байна уу? Яагаад шинэ зүйлийг туршаад үзэж болохгүй гэж. Өөдрөг бай, тэвчээр бай, тэгээд амаа хамхиад зүгээр л хийж эхэл.
#14: Хэн нэгэнд ямар нэг зүйлийг нотлохын тулд л хүмүүс маш хурдан амжилтад хүрэхийг хүсдэг. Гэхдээ энэ нь таныг эмзэг болгодог.
#15: Хамтрагчдаа маш их үнэ цэнийг бүтээж өг. Тэгвэл тэд тантай зайлшгүй бизнес хийх болно.
#16: Олсон орлогоо үргэлж бизнестээ буцаан хөрөнгө оруул.
#17: Шинийг санаачилж байгаа бол ихэнх хүмүүс чамайг буруугаар ойлгох болно.
#18: Өөртөө үнэнч бай.
#19: Бизнес гэдэг яг л хүний биетэй адилхан. Биед элсэн чихэр, кофейн хэрэгтэй. Эрүүл байлгахын тулд ус ууж, ногоо идэж, дасгал хөдөлгөөн сайн хий. Гэхдээ хүчил төрөгчгүйгээр чиний бие 5 минут ч тэсэхгүй.
#20: Зарах гэж хэтэрхий их анхаардаг нь гол алдаа. Брэнддээ илүү анхаар.
#21: Хамгийн сайн маркетингийн төлөвлөгөө бол санаа тавих.
#22: Таван жилийн төлөвлөгөө гэдэг бүтэшгүй зүйл. Дэлхий асар хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Жишээ нь таван жилийн өмнө ямар байсныг бодоод үз.
#23: Тэвчээртэй болсон үед чи даван туулж чадна.
#24: Надад тохирсон зүйл чамд тохирохгүй. Тийм учраас өөрийгөө танин мэдэх нь чухал. Өөртөө л үнэнч бай.
#25: Хэлэх амархан, хийх хэцүү.
Эх сурвалж: blog.mailtag.io