Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

ЭЕШ түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

2022 оны ЭЕШ 6 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлэх ёстой юм байна. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас/ зэргийг авч орохыг хориглоно.

Эх сурвалж: eec.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn