Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

Энэ онд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ онд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн юм.

ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:

-2019 онд-500.84

-2020 онд-500.82

-2021 онд-501.13

-2022 онд-501.09 байна.

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:

-400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч

-480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч

-Босго давсан 24693 шалгуулагч байна.

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

-2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна. ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn