Тэтгэлэг цуврал №5: Азийн хөгжлийн банкны тэтгэлэг 2022

Сонгон шалгаруулалтад нийт 140 оюутанд Тайландад 100% тэтгэлэгтэй суралцах боломжийг олгоно.
Тэтгэлэг цуврал №5: Азийн хөгжлийн банкны тэтгэлэг 2022

Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээлэл:

АХБ (Азийн хөгжлийн банк)-ны тэтгэлэг нь Японы засгийн газраас эдийн засаг, менежмент, шинжлэх ухаан, технологийн салбарын чиглэлээр олгодог тэтгэлэг юм.

Уг тэтгэлэг нь зөвхөн магистрын зэрэгт хамаарах бөгөөд тэнцсэн оюутнууд сонгосон мэргэжлээсээ хамаараад 1-2 жил хугацаагаар Тайланд улсын Азийн технологийн их сургууль (Asian Institute of Technology)-д суралцах боломжтой.

Тэнцсэн оюутнуудын зардлыг Японы засгийн газраас 100% хариуцах бөгөөд үүнд эрүүл мэндийн даатгал, сурах бичиг, онгоцны тасалбар, сургалтын төлбөр зэрэг орно.

Өргөдлийг 2022 оны 3 дугаар сарын 31 хүртэл хүлээж авах ба хариу гарах өдөр тухайн үед зарлагдана.

Суралцах боломжтой чиглэлүүд:

Уг сургууль 3 кампустай бөгөөд мэргэжлээсээ хамаараад дараах кампусуудад суралцана. Үүнд:

1. Инженерчлэл болон технологийн сургууль

  • Программ хангамж

  • Электроник

  • Компьютерын шинжлэх ухаан

  • Мэдээллийн менежмент

  • Аж үйлдвэрийн инженерчлэл ба менежмент

  • Дизайн ба үйлдвэрлэлийн инженерчлэл

  • Мехатроник

  • Микроэлектроник

  • Зайнаас тандан судлах, газарзүйн мэдээллийн систем

  • Харилцаа холбоо

  • Аж үйлдвэр, үйлдвэрлэлийн инженерчлэл

  • Нанотехнологи

  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи

  • Барилга, инженерчлэл, дэд бүтцийн менежмент

  • Геотехник ба гео орчны инженерчлэл

  • Бүтцийн инженерчлэл

  • Тээврийн инженерчлэл

  • Усны инженерчлэл ба менежмент

  • Геосистемийн хайгуул, газрын тосны геоинженер

  • Оффшорын технологи ба менежмент.

2. Экологийн сургууль

  • Хөдөө аж ахуйн систем ба инженерчлэл

  • Усны нөөцийн менежмент

  • Эрчим хүч

  • Хүнсний инженерчлэл ба био процессын технологи

  • Целлюлоз ба цаасны технологи

  • Жендер ба хөгжлийн судалгаа

  • Байгалийн нөөцийн менежмент

  • Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн төлөвлөлт

  • Байгаль орчны инженерчлэл ба менежмент

  • Хотын менежмент

  • Агробизнесийн менежмент

  • Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын өөрчлөлт

3. Менежментийн сургууль

  • Технологийн менежмент

  • Олон улсын бизнес

  • Олон улсын нийтийн менежмент

  • Бизнесийн удирдлага

  • Банк санхүү

Тэтгэлгийн шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх

  • 35-аас доош настай байх

  • Бакалаврын дипломтой байх

  • Мэргэжлээрээ дор хаяж 2 жил ажилласан байх

  • TOEFL 80+, IELTS 6+ оноотой байх

  • Өргөдөл явуулах

Өргөдөл явуулах холбоос: admission

Эх сурвалж: brightscholarships.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn