АНУ-ын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт буюу SAT-ыг 2024 оноос эхлэн дижитал хэлбэрээр өгдөг болно

АНУ-ын ахлах сургуулийн сурагчид болон тус улсад суралцахаар зорьж буй оюутан залуус SAT буюу их сургууль, коллежийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө харандаа, цаас ашигладаг байсан бол 2024 оноос эхлэн зөөврийн компьютер ашиглан шалгалтаа өгөхөөр болжээ.
АНУ-ын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт буюу SAT-ыг 2024 оноос эхлэн дижитал хэлбэрээр өгдөг болно
Гэрэл зургийг: Getty Images

Өнгөрсөн хэдэн арван жилийн турш их сургууль, коллежид элсэхийг зорьж буй ахлах ангийн сурагчид монитортой өрөөнд сууж, олон сонголттой тестийн хариулттай тохирох дугуй дүрсийг харандаагаар буддаг байсан боловч цар тахлын хүнд нөхцөл байдалд АНУ-ын Харвардын их сургууль тэргүүтэй шилдэг их дээд сургуулиуд энэхүү стандарт тестийг шаардахаа больсон юм. Иймд уг шалгалтыг дижитал хэлбэрт шилжүүлэхээр болжээ.

Ахлах сургуулиа төгсөж, их сургууль коллежид элсэхээр зорьж буй бараг бүх сурагчдад асар их дарамт учруулдаг уг шалгалт өмнө нь гурван цагийн хугацаатай байсан бол дижитал SAT шалгалт нь хоёр цагийн хугацаатай болж, урт биш богино уншлагын хэсгүүдтэй гэдгийг их дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл мягмар гарагт мэдэгдлээ. Мөн дижитал математикийн шалгалтад тооны машин ашиглах боломжтой болжээ.

Гэрэл зургийг: Complex

Шалгалтыг боловсруулдаг ашгийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч Присцилла Родригес "Дижитал SAT нь авахад болон өгөхөд илүү хялбар байх болно. Бид одоогийн SAT-ыг дижитал платформ дээр тавиад зогсохгүй, дижитал хэлбэрээр шалгалтыг үнэлэх боломжтой болгохыг хичээж байна" хэмээн өгүүлэв.

2021 оны 11 дүгээр сард АНУ-ын их дээд сургууль болон коллежийн зөвлөл АНУ болон бусад улс орнуудад дижитал SAT-ын туршилтын хөтөлбөрийг явуулжээ. Шалгалтад хамрагдсан таван хүн тутмын дөрөв нь дижитал хувилбарыг илүү стресс багатай, амархан байсан гэж үзсэн байна.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn