Амралтын өдөр хичээл хийх боломжтой газрууд

Амралтын өдөр хичээл хийх боломжтой газрууд

Бямба, ням гарагуудад ихэнхи сургууль, номын сангууд амардаг билээ. Тэгвэл гэртээ хичээл хийх боломжгүй байгаа оюутан залуус та бүхэнд дараах 9 газрыг санал болгож байна.

Анги хамт олноороо болон ганцаараа ирж хичээлээ хийх , ном унших ажлын төлөвлөгөө гаргах , цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж өөртөө хөрөнгө оруулалт хийн хүссэн цагаар болон урьдчилж цаг авч үйлчлүүлэх боломжтой оффис, кофе шоп, номын сангийн жагсаалт:

Learning Office 

Боломж: Утасгүй интернет, уух зүйлс, номын булан

Цагийн хуваарь: Бямба, ням гарагт 10:00-20:00 цаг (Даваа-Баасан 08:00-20:00 цаг)

Байршил: Багшийн дээд UBH Center 13 давхар 1314 тоот

Mind office and Education Centre

Боломж: Номын сан, утасгүй интернет, гар утасны цэнэглэгч, принтер, уух зүйлс

Цагийн хуваарь: Өдөр бүр 06:00-22:00 цаг

Хаяг байршил : Бөхийн өргөөны баруун талд "Эрхэт оффис"-ын 8 давхарт 803 тоот.

Early bird өглөөний номын сан

Боломж: Утасгүй интернет, номын сан, уух зүйлс

Цагийн хуваарь: Бямба, ням 06:30-17:00 цаг

Байршил: Хүүхдийн 100, Хаан банкны замын эсрэг талд Сөүл Плаза, 7 давхарт, 704 тоот

Book & Coffee shop

Боломж: Номын сан, утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, Ням 10:00-20:00 цаг (Даваа-Баасан 09:00-20:00 цаг)

Байршил: Саппорогийн урд талын автобусны буудал дээр Номинжим төв 3 давхарт

Numur cafe 

Боломж: Утасгүй интернет, Кафе ба Зээлийн үйлчилгээг давхар үзүүлнэ. Numur аппликейшны хэрэглэгчдэд 20%-ийн хөнгөлөлт үзүүлдэг.

Цагийн хуваарь: Өдөр бүр 07:00-20:00 цаг

Байршил: Улсын их дэлгүүрийн замын эсрэг талд

Coffeelogy 13

Боломж: Утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, Ням 10:00-22:00 (Даваа-Баасан 08:00-22:00)

Хаяг: Шинэ Монгол сургуулийн урд 155 байр

Cafe 9 Coffee house

Боломж: Утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, Ням 10:00-21:00 цаг (Даваа-Баасан 08:00-21:00 цаг)

Байршил: 5-р сургуулийн замын эсрэг талд

Supersize Coffee 

Боломж: Утасгүй интернет, кофе шоп үйлчилгээ

Цагийн хуваарь: Бямба, ням 09:00-17:00 цаг (Даваа-Баасан 08:00-17:00, 20:00 цаг)

Байршил: Салбар 2, 3 (Амралтын өдөр ажилладаг салбарууд)

Solo space

Боломж: Утасгүй интернет, хооллох хэсэг, уух зүйлс

Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-20:00 цаг

Байршил: UBH center 14 давхар 1407 тоот

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn