Редакцын бодлого

    НЭГ. Ерөнхий бодлого

  1. Пресс Центр платформ нь хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх ашгийн бус төсөл юм.
  2. Пресс Центр нь улс төр, нам эвсэл, бизнесийн болон төрийн байгууллага, төрийн бус байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулна.
  3. Пресс Центр нь чөлөөт уран бүтээлчдийг дэмжиж үзэл бодлоо нийгэмд чөлөөтэй илэрхийлэх нөхцөл боломжоор хангаж тэдэнтэй хамтран ажиллана.
  4. Пресс Центр нь өөрийн хараат бус, ил тод байдал болон нээлттэй ажиллах зарчмыг алдагдуулахгүй байх үүднээс олон талт мэдээллийн эх үүсвэр болон түүндээ тохирсон санхүүжилттэй байна.
  5. Пресс Центр нь presscenter.mn нэртэй сайт болон мобайл аппликэшны бүтэц, агуулга, загвар, дүрс, хэлбэр бүтцэд хүссэн үедээ өөрчлөлт шинэчлэлт хийх бүрэн эрхтэй байна.

    ХОЁР. Мэдээллийн зарчим

  1. Пресс Центр нь чөлөөт уран бүтээлчдийн бэлтгэсэн аливаа мэдээ, мэдээллийн агуулга, бодит байдлыг гуйвуулахгүй байхыг аль болох эрмэлзэнэ.
  2. Хувь хүн, хуулийн этгээдийн хувийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаахгүй байх, бусдыг арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, гадаад үзэмжээр нь ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдээ, мэдээллийг нийтлэхээс татгалзана.
  3. Нийгмийг сөрөг зүйлд уриалсан мэдээ нийтлэхээс татгалзана.
  4. Мэдээ, мэдээллийг платформ дээр байршуулахын өмнө мэдээллийн эх үүсвэр болон давтагдсан эсэхийг заавал нягталж шалгаж баталгаажуулсан байна.
  5. Чөлөөт уран бүтээлчид +976-77000440 дугаарын утсаар холбогдох эсвэл freelancer@presscenter.mn гэсэн цахим хаягаар хүсэлт илгээж платформд өөрийн бүртгэлээ нээлгэснээр өөрийн бүртгэл дээрээ мэдээ, мэдээллээ бэлдэж байна.
  6. Бүртгэл үүсгэсний дараа өөрийн хүсэлтээр нийтлэлчийн нэрийг сольж болно.

    ГУРАВ. Эрх зүй болон хууль зүйн хамрах хүрээ

  1. Пресс Центр нь хэвлэгч биш түгээгч юм. Чөлөөт уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг тул нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл бүрд хариуцлага хүлээх үүрэг хүлээхгүй ба тус нийтлэлтэй холбогдон гарах эрх зүйн аливаа үр дагаварыг тухайн нийтлэлч өөрөө бүрэн хариуцна.
  2. Гуравдагч этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтарч ажиллаж, тэдгээрийн контентыг нийтэлнэ. Ингэхдээ зөвхөн гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
  3. Хамтран ажиллах байгууллагын бэлдсэн контент, мэдээ, зар сурталчилгааны өмнөөс Пресс Центр платформ нь хариуцлага хүлээхгүй ба уг мэдээ, контент, зар сурталчилгааг байрлуулсан этээд хариуцлага хүлээнэ.
  4. Уншигч, хэрэглэгчид нийтлэгдсэн контент, зар сурталчилгаанд хувийн үнэлэлт, дүгнэлтээ өгөх эрхтэй.

    ДӨРӨВ. Олон нийтийн сүлжээ

  1. Мэдээ, мэдээллийн нүүр хуудаст бичсэн уншигчийн сэтгэгдэлд Пресс Центр платформ аливаа хариуцлага хүлээхгүй.
  2. Чөлөөт уран бүтээлч нь нийтлэгдсэн мэдээ, мэдээллээ Пресс Центр платформд нийтлэгдсэн байдлаар өөрийн нийгмийн сүлжээнд олонд таниулж, үзэл бодлоо илэрхийлж болно.
  3. Чөлөөт уран бүтээлчийн нийгмийн сүлжээнд илэрхийлэгдсэн үзэл бодол нь Пресс Центр платформын үйл ажиллагаа, зарчмын илэрхийлэл болохгүй.

    ТАВ.Үнийн бодлого

  1. Пресс Центр платформ нь доорх ангилалаар чөлөөт уран бүтээлчдээс мэдээ болон мэдээлэл байршуулна.
    1. Үйл явдлын мэдээ: 20,000 төгрөг
    2. Бусад мэдээ: 30,000 төгрөг
    3. Нийтлэл: 60,000 төгрөг
    4. Ярилцлага: 60,000 төгрөг
    5. Сурвалжлага: 60,000 төгрөг
Press Center
www.presscenter.mn