ДЭМБ-ын вакцинжуулалтын зорилтод одоогоор 50 гаруй улс хүрээгүй байна

ДЭМБ-аас энэ оны есдүгээр сар гэхэд улс орнуудыг хүн амынхаа 10 хувийг шинэ төрлийн корона вирусийн эсрэг вакцинд хамруулсан байх зорилтыг дэвшүүлсэн ч, хөгжил буурай улсуудад дархлаажуулалтын явц хангалтгүй хэвээр байна.
ДЭМБ-ын вакцинжуулалтын зорилтод одоогоор 50 гаруй улс хүрээгүй байна

Дэлхий дахинд Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын явц харилцан адилгүй байна. Тухайлбал Их Британид 66%, Европын холбооны улсуудад дунджаар 62%, АНУ-д 55%-д хүрсэн бол Африк тивд вакцинжуулалт ердөө 4.4%-тай явагдаж байна. Африк тивээс зөвхөн 15 улс хүн амынхаа 10-аас дээш хувийг вакцинжуулжээ. Харин хөгжлийн түвшин харьцангуй сайтай Тайвань нь улс төрийн асуудлын улмаас вакцины тээвэр, нийлүүлэлт доголдож хүн амын дархлаажуулалт 10%-д хүрэхгүй байгаа юм.

ДЭМБ-ын мэдээлснээр энэ оны сүүлээр дэлхийн нийт хүн амын 40% нь шинэ төрлийн корона вирусийн эсрэг вакцинд хамрагдах төлөвтэй байгаа ч, Африкийн орнуудад вакцины нийлүүлэлт, эмнэлгийн дэд бүтцийн хүндрэлийн улмаас дээрх хэмжээнд хүрэх бололцоо бүрдэхгүй байна. Африкийн дийлэнх улс орнууд Ковакс (Covax) хөтөлбөрийн хүрээнд иргэдээ дархлаажуулах боломжийг эрэлхийлж байгаа ч, тус хөтөлбөрийн хүртээмж сул байгаагаас гадна, 1 тэрбум вакцин хандивлах амлалт өгсөн улсуудын вакцины нийлүүлэлт 15%-д ч хүрээгүй байна.

Африкийн улс орнуудыг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд эхний ээлжид 270 сая тун вакцин шаардлагатай байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn