Монголд ямар хамаа байна /МЯХБ/ : Беларус-Польшийн хил дээрх дүрвэгсдийн асуудал

Монголд ямар хамаа байна /МЯХБ/ : Беларус-Польшийн хил дээрх дүрвэгсдийн асуудал

2021 оны 11-р сараас Европийн орнууд руу нэвтэрч чадахгүй байгаа Ойрхи Дорнодийн Ирак, Иэмэн, Сири болон Афганистан улсын дүрвэгчид Бүгд Найрамдах Беларусь Улс /цаашид БНБУ/-аар  дамжин хорш зэргэлдээ Польш улс руу дүрвэхээр оролдож 2 улсын хил дээр 3000-4000 дүрвэгсэд цуглаад байна. 

Зүүн Европт үүсээд байгаа энэ асуудал Монгол улсын иргэн та бидэнд ямар хамаа байна вэ?

Эхлээд энэ асуудлын эргэн тойрны мэдээллийг өгөх хэрэгтэй болов уу.

БНБУ нь Зүүн Европт орших далайд гарцгүй, Польш, Литв, Латви, ОХУ, Украйн гэсэн 5 улстай хил залгаа оршдог улс юм. Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко 1994 оноос ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа нэг ёсны ардчилсан байдлаар сонгогдсон дарангуйлагч юм. 

2020 оны 8 дугаар сарын 9-нд сонгууль болж ерөнхийлөгчЛукашенко 6 дахь удаагаа 80,1 % ялалт байгуулсан ч сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй иргэд жагсаал цуглаан хийж эхэлсэн бөгөөд эхний өдрүүд гэхэд 6 мянга орчим хүнийг баривчилсан гэсэн мэдээ байдаг. Ард түмний эсэргүүцэл үргэлжилсэн ч Ковид-19 халдварт өвчний хөл хорионы улмаас засгийн газраас хүмүүсийн эрхийг хязгаарлах, бөөгнөрөл үүсгэж жагсаал цуглаан хийх эрхийг нь хаасан. 

Ийнхүү ард түмнийхээ эрхийг боогдуулж, хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихийн зэрэгцээ, 2021 оны 5-р сард иргэний агаарын онгоцыг хүчээр нийслэл хот Минскт буулгаж Лукашенког шүүмжлэн нийтлэл бичдэг сэтгүүлч Роман Протасэвичийг баривчилсан зэрэг асуудлаас болж Европийн холбоо болон АНУ-аас шат дараалсан хориг арга хэмжээ авсан.

Энэ бүхний хариуд ерөнхийлөгч Лукашенко Ойрхи дорнод болон Афганистаниас Европийн Холбооны /цаашид ЕХ/ улс орон руу дүрвэж буй иргэдэд хориг хийхгүйгээр шууд хил залгаа ЕХ-ны улсууд болох Польш, Латви, Литвийн хилд бөөгнөрүүлж байна. Нөхцөл байдлыг БНБУ болон хөрш зэргэлдээх 5 улс нь өөр өөрсдөдөө ашигтайгаар ашиглах гэж оролдож байна. Жишээ нь, БНБУ-ын хувьд хил орчимдоо эмх замбараагүй байдал үүсгэж, ЕХ-нд дүрвэгсдээр дамжуулан шахалт үзүүлэх бодлоготой, Польш улс эдгээр дүрвэгсдийн урсгалыг Европын холбооны улс орнууд руу нэвтрүүлэхгүй байж тус байгууллагад хэрэгтэй холбоотон гэдгээ харуулахаар зорьж байхад ОХУ нь ХБНГУ руу байгуулж байгаа байгалийн хийн “Хойд Урсгал 2” бүтээн байгуулалтаа ХБНГУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахуулахаар ашиглаж байна.

Энэ нөхцөл байдал Монгол улсад ямар хамаатай вэ

Эдийн засгийн хүрээнд- Европын холбооноос ОХУ-ын нөлөөллийг хязгаарлах оролдлого явж байгаа хэдий ч дүрвэгсдийн асуудлаас үүдэн Хойд урасгал төслийг хүлээн авч ОХУ-д орлогын эх үүсвэрийг бий болгож, Беларус болон Украйн улсаас хараат бусаар Европын улс орнуудруу байгалийн хий экспортлох боломжтой болж байна. Эндээс бусад томоохон төслүүд болох Сибирийн урсгал зэрэг Монгол улсаар дамжин өнгөрөх мега төслийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг босгох боломжтой.  

Аюулгүй байдлын хүрээнд - Зүүн Европт дүрвэгсэд болон хил дээрх тогтворгүй байдлаас үүдэн тогтворгүй байдал үүсч ОХУ энэ байдлыг ашиглан Украйн улс руу халдан түрэмгийлж бүс нутгийн хэмжээнд анхаарлыг тийшээ хандуулах үүнээс үүдэн АНУ, НАТО болон ОХУ хоорондох асуудал хурцдаж гуравдагч хөршийн бодлого барих баримтлалтай манай улсад дипломат харилцаанд нөлөөлнө.

Sponsored content 

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn