New York Times -ын $550 саяын үнэтэй худалдан авалт

New York Times -ын $550 саяын үнэтэй худалдан авалт

171 жилийн түүхтэй сэтгүүл зүйн салбарын ноён оргил New York Times өөрсдийн эгнээндээ дижитал сэтгүүл зүйн салбарт цахиур хагалж буй "Athletic" -ийг нэгтгэлээ.

Athletic -ийн хувьд 2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдэд сарын суурь хураамжтайгаар спортын контентийг санал болгодог байгууллага юм.

Өнгөрсөн 12 сард нийт 1.2 сая хэрэглэгч тэдний үйлчилгээг сонгон үйлчлүүлж байгаа гэнэ.

NYT -ын хувьд энэхүү тоог 10 сая хүргэнэ гэсэн зорилт тавиад байгаа. Athletic -ын мэргэжлийн бичвэрүүд нь сонины борлуултад ч эерэг нөлөөг үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

NYT-ийн гүйцэтгэх захирал Мередит Копит Левиен хэлэхдээ "Athletic -ийг худалдаж авснаар бид спортын сэтгүүлзүйн салбарт дэлхийд тэргүүлэгч байх байр суурьтай болж байна." хэмээн хэлжээ.

Sponsored content 

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn