Алсын хараа:

Хамгийн олон эх сурвалжаар бэлтгэгдсэн мэдээллийн сантай, мэргэшсэн чөлөөт уран бүтээлчдийн нэгдэл бүхий ногоон санхүүжилттэй мэргэжлийн платформ байна.


Эрхэм зорилго:

Чөлөөт уран бүтээлчдийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрэлтэт мэдээллийн орон зайг уншигчдад зорилготойгоор хүргэх дэвшилтэт технологи болон бодлогоор ханган ажиллана.


Үнэт зүйл:

Хараат бус байдал

Чанартай мэдлэг

Технологид суурилсан тэгш боломж

Ил тод, ногоон санхүүжилт

Зорилготой, олон талт, шинэлэг мэдээллийн урсгал

Чөлөөт уран бүтээлчид

Нэмэлт орлогын эх үүсвэр

Мэдээлэл түгээх шинэ соёл

Төслийн тухай

Пресс Центр платформ нь 2021 оны 5 дугаар сарын 20 өдөр сэтгүүл зүйн салбарт чөлөөт уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлж, нийгэмд мэдээлэл түгээгч болохын зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх боломжийг тэгшээр олгох зорилготой үүсгэн байгуулагдсан ашгийн бус төсөл юм.

Бид зөвхөн Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд ажилж амьдарч байгаа чөлөөт уран бүтээлч, сэтгүүлчидтэй хамтран ажиллах ба тэдэнд өөрсдийн мэдээ, мэдээллээ бичиж хараат бусаар уншигчдад хүргэх дэвшилтэт технологи болон бодлогоор ханган ажиллахаар зорьж байна. Хамтран ажиллах чөлөөт уран бүтээлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийг өөрсдийн шинэлэг, хялбар хэрэглээнд суурилсан платформ, гар утасны аппликэйшн болон бусад нийгмийн сүлжээгээр; фэйсбүүк, твиттер, инстаграмаар, цаг алдалгүй түгээж уншигчдад үнэн бодит, тэнцвэртэй, шинэлэг мэдээлэл авах боломжийг нээж өгч байгаа болно.

Press Center
www.presscenter.mn