Л.Оюун-Эрдэнэ: Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийгээд явна

Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор мөнгө хэвлэхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв.
Л.Оюун-Эрдэнэ: Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийгээд явна

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн зарим гишүүнийхээ хамтаар үнэ тогтворжуулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр танилцуулж байна.

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгч байгаа юм. Тухайлбал, ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсан, бараа бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдсээр байгаад хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг сэтгүүлч асуув.

Уг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар хэн нэгний хэлж байгаагаар огцроод байдаг субъект биш. Сүүлийн үед Монгол Улс 1.5 жилийн настай олон арван Засгийн газар үйлдвэрлэсэн.

Албан тушаалтан үнэхээр алдаа гаргасан байвал хариуцлага тооцож байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанкны ерөнхийлөгч байлаа гээд энэ бол хүнд цаг үе" гэсэн юм.

Түүнчлэн "Монголбанк дотор хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонсоод байгаа. Эрх баригч намын даргын хувьд аятайхан байгаарай гэж хэлье. УИХ-ын дарга дээр ороод дараагийн ерөнхийлөгч болъё гээд явж байгаа нь сонсогдсон. Залуусаа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад албан тушаал хөөцөлдөж далчиганаад хэрэггүй. Тиймээс төв банкны ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийгээд явна. Алдаа гаргасан хүнд хариуцлага тооцож, ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайдын хувьд хамгаална" хэмээн хатуухан сануулга өглөө.

Түүнчлэн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотойгоор мөнгө хэвлэхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn