Япон: ОХУ-ын эсрэг олон улсын шахалтад нэгдэхийг Монголоос хүсэв

Украины эсрэг Москвагийн түрэмгийлэл олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Ази дахь олон улсын дэг журмын үндэс суурийг ганхуулж байгаа тул дэлхий дахин эв санаагаараа нэгдмэл байх зайлшгүй шаардлагатай байна гэж Японы Гадаад харилцааны сайд Ёшимаса Хаяши хэлжээ.
Япон: ОХУ-ын эсрэг олон улсын шахалтад нэгдэхийг Монголоос хүсэв

Украины эсрэг түрэмгийлэлтэй холбогдуулан Оросын эсрэг үзүүлж буй олон улсын шахалтад нэгдэхийг Японы Гадаад харилцааны сайд Ёшимаса Хаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс шууд бусаар хүслээ гэж Японы “Киодо” /Kyodo/ агентлаг мэдээллээ.

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ё.Хаяши ням гарагт буюу өчигдөр Улаанбаатар хотноо Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийх үеэрээ “Украины эсрэг Москвагийн түрэмгийлэл нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Ази дахь олон улсын дэг журмын үндэс суурийг ганхуулж байгаа тул дэлхий дахин эв санаагаараа нэгдмэл байх зайлшгүй шаардлагатай байна” гэжээ.

Үүний хариуд Б.Батцэцэг “Монголын байр сууринд үндэслэн тайлбар өгсөн” гэж Японы Гадаад харилцааны яам мэдэгдсэн нь Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч байгаа Өрнөдийн орнуудтай эвсэхээс Улаанбаатар татгалзсаныг илтгэж байна.

Энэ байр сууриа илэрхийлсний зэрэгцээ “Украинд гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал” гэж Б.Батцэцэг хэлснээс өөрөөр Ё.Хаяшигийн хүсэлтэд хэрхэн хариу өгсөн нь тодорхойгүй байна гэж Японы Засгийн газрын албаны хүн хэлжээ.

Хятад болон Оросын хооронд оршдог, Зүүн Азийн далайд гарцгүй улс болох Монгол нь эрчим хүчний хангамж, худалдааны хувьд олон жилийн турш хөрш хоёр том гүрнээс ихээхэн хамааралтай байгаа юм. Ялангуяа, Монголын баруун бүс нутаг нь цахилгааны хувьд Оросоос шууд хамааралтай билээ.

Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж буй Москваг зэмлэн буруушаасан агуулга бүхий НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг батлах эсэх асуудлаар 3 дугаар сарын эхээр санал хураахад НҮБ-ын 193 орноос 141 нь дэмжсэн. Харин Монгол Улс санал өгөхөөс түдгэлзсэн юм.

Монголын засгийн газрын залуу боловсон хүчин Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад 260 сая иен буюу 2 сая ам.долларын тусламжийг Японы талаас үзүүлэх тухай хэлэлцээрт хоёр улсын гадаад харилцааны сайд нарын хувиар анх удаагаа биечлэн уулзсан Ё.Хаяши, Б.Батцэцэг нар гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн Монгол Улс болон Умард Солонгос нягт харилцаатайг харгалзан Пхеньяны пуужин, цөмийн хөтөлбөрийн асуудал болон 1970-1980-аад онд умард солонгосчуудад хулгайлагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр Ё.Хаяши, Б.Батцэцэг нар тохиролцжээ.

Японы мэргэжлийн сүмогийн хамгийн дээд цол болох ёкозүна цолыг хүртэж, зодог тайлсан Харүмафүжигийн дэмжлэгтэйгээр 2018 онд байгуулагдсан “Шинэ Монгол-Харүмафүжи” сургуулийн үйл ажиллагаагаатай Ё.Хаяши өчигдөр орой танилцсан байна.

Японы Гадаад харилцааны сайд мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсанаар нутаг буцна.

Эх сурвалж: Kyodo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn