УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлж, төсөвт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-нд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарсан байна
УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлж, төсөвт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжийг судлах саналыг өчигдөр Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэрээ илэрхийлсэн юм.

Энэ дагуу өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан бол маргааш УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж эхлэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-нд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарсан байна. Ээлжит бус чуулганаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган маргааш буюу баасан гарагийн 14:00 цагаас эхлэх юм байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn