Д.Амарбаясгалан: Намууд, ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ухрахгүй

-Сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар намын дарга нар саналаа нэгтгэхээр уулзав-
Д.Амарбаясгалан: Намууд, ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ухрахгүй

Сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт сэдвээр зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөлөл саяхан шаардлага тавьж, жагсаал цуглаан хийсэн. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгээс өнгөрсөн даваа гарагт гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нараар удирдуулсан уулзалтыг эрдэмтэн, судлаачидтай хийсэн бол өнөөдөр Ж.Мөнхбат гишүүн улс төрийн намын дарга, удирдлагуудтай уулзаж байна. Мөн ирэх баасан гарагт Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль батлалцсан гишүүдийн холбооныхонтой уулзалт хийх юм байна. Ингээд энэ сарын 31 гэхэд ажлын хэсэг сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх саналаа нэгтгэж УИХ-д танилцуулах аж.

Уулзалтад оролцож буй улс төрийн намын удирдлагууд эрх баригч намын байр суурийг нэлээд сонирхож байлаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-МАН өөрчлөлт хийх санаачилгыг анхааралтай ажиглаж байна. Эрх баригч намын хувьд асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Цаг үе өөрчлөлт хийхийг шаардаж байгаа бол бид хойш суух нь өрөөсгөл юм. Ямар боловч УИХ-ын гишүүд хувийн бодлын зүгээс хандах нь зохимжгүй юм. Аливаа өөрчлөлт шинэчлэлийг улс төрийн намуудын удирдлагууд дэмжээд, мөн ард түмэн дэмжинэ гэвэл МАН ухрахгүй гэв.

Сонгуулийн тогтолцоог холимог болгох, гишүүдийн тоог нэмэх, гишүүд сайдын албан тушаалыг давхар хашдаг байх, ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар талууд саналаа нэгтгэх юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn