Цахимаар саналаа өгөх боломжийг хүн бүрт олгоё-2

Дэлхийн улс орнууд цахим санал хураалтыг хэрхэн ашигладаг хийгээд энэ нь залуусын ирцэд хэрхэн нөлөөлсөн тухай туршлагыг энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна.
Цахимаар саналаа өгөх боломжийг хүн бүрт олгоё-2

Манай улсын сонгуулийн насанд хүрсэн идэвхтэй хүн амын тал орчим хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Гэвч энэ насныхны хоёр хүн тутмын нэг нь буюу тал нь л сонгуульд саналаа өгч байгаа нь анхаарал хандуулах чухал асуудлын нэг болоод байгаа юм. Залуус сонгуульдаа саналаа өгөхгүй байгаад улс төр, нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг ч заавал харьяалалтай газраасаа өгөх ёстой гэсэн шаардлага нь тэднийг саналаа өгөхгүйд хүргэж байгаа томоохон шалтгаан болоод буй. Үүнийг шийдвэрлэх арга зам нь цахимаар буюу интернэтээр саналаа өгөх боломжийг дан ганц гадаад дахь иргэддээ бус бүх иргэнд олгоё гэсэн саналыг судлаачид дэвшүүлснийг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Ингэснээр уул уурхайн салбарт ажилладаг, хотод сурч, ажилладаг, хөгжлийн бэрхшээлтэй гээд олон залуу сонгуулийн санал хураалтад байгаа газраасаа оролцох боломж бүрдэх юм. Дэлхийн улс орнууд цахим санал хураалтыг хэрхэн ашигладаг хийгээд энэ нь залуусын ирцэд хэрхэн нөлөөлсөн тухай туршлагыг энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна.

СОЛОНГОСТ ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ САНАЛАА УРЬДЧИЛАН ӨГЧ БОЛДОГ

ЭСТОНИЙН ЦАХИМ СОНГУУЛИЙН НУУЦЛАЛ ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛДОГ

Эстонийн тухайд үндэсний хэмжээний сонгууль гэлтгүй орон нутгийн сонгуулийн саналаа ч иргэд нь зайнаас цахимаар өгч болдог цорын ганц улс гэдгээрээ ялгардаг. Тус улсын 2005 онд анх ашиглаж байсан цахим санал хураалтын технологи өдгөө олон улсад тархаад байна. Хамгийн сүүлд 2019 онд Европын парламентын сонгуулийн үеэр тус улсын иргэдийн 44 хувь нь цахимаар саналаа өгсөн тухай “Euronews” цахим мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар цахим санал хураалтыг дэлхийн 13 улс хэрэглэж байгаагаас бүх сонгогч цахимаар саналаа өгөх боломжийг олгодог нь Эстони, Орос юм. Эдгээр улс блокчейн дээр суурилсан технологийг ашигладаг. Учир нь блокчейн сонгогчийн нууцлал, ил тод байдлыг бүрэн хангадаг юм байна. Цахим санал хураалтад ил тод байдал, итгэл үнэмшил хамгаас чухал байдаг билээ.

Эстонийн тухайд үндэсний хэмжээний сонгууль гэлтгүй орон нутгийн сонгуулийн саналаа ч иргэд нь зайнаас цахимаар өгч болдог цорын ганц улс гэдгээрээ ялгардаг. Тус улсын 2005 онд анх ашиглаж байсан цахим санал хураалтын технологи өдгөө олон улсад тархаад байна. Хамгийн сүүлд 2019 онд Европын парламентын сонгуулийн үеэр тус улсын иргэдийн 44 хувь нь цахимаар саналаа өгсөн тухай “Euronews” цахим мэдээлэв.

Цахим санал хураалтыг дотоод болоод гадаад халдлагаас сэргийлэхийн тулд Эстонийн Засгийн газар ил тод системийг ашигладаг байна. Иргэдийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн ашиглаж байгааг хүн бүр хянах боломжийг бүрдүүлсэн байдаг. Хэн нэгэн хувийн мэдээлэлд нь хөндлөнгөөс халдсан тохиолдолд сануулах мэдэгдэл иргэдэд очдог. Үүнээс гадна бүх мэдээллээ нэг биш өөр өөр сервер дээр хадгалж аюулгүй байдлаа хангадаг. Мөн цахимаар саналаа өгсөн хүн хэн гэдгийг мэдэх боломжгүй нууц байдаг нь олон улсын судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татдаг байна. Түүнчлэн тэдний тухайд иргэддээ цахим системд итгэх хандлага, үүнийг хэрэглэх соёлыг суулгах гэж 25 жилийг зарцуулжээ. Хууль, эрх зүйн өөрчлөлтөөс эхлээд технологийн хялбар хэрэглээг бүрдүүлэх гэсэн олон зүйлийг хийсэн байна.Харин ОХУ-ын тухайд иргэд цахимаар саналаа өгөхийг зөвшөөрсөн тогтоолд энэ оны гуравдугаар сарын 14-нд ерөнхийлөгч В.Путин гарын үсгээ зурсан байдаг. Ингэснээр бүс нутгийн хэмжээнд ашиглаж байсан цахим санал хураалтыг үндэсний хэмжээнд ашиглах нөхцөл бүрдсэн юм. Тус улс зайнаас саналаа өгөх хөтөлбөрийг өнгөрсөн оны тавдугаар сараас зарим мужид туршиж эхэлсэн билээ.

ИХЭНХ ОРОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ ЦАХИМААР АВДАГ

Өндөр хөгжилтэй гэгддэг АНУ-ын тухайд муж бүр өөр өөрсдийн онцлогт тохирсон цахим санал хураалтын платформыг ашигладаг. Тухайлбал, Америкийн зарим муж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод цэргийн албан хаагчдынхаа саналыг цахимаар авдаг. АНУ-д 1972 оноос хойш 18 настай иргэн саналаа өгч эхэлсэн. Үүнээс хойш 18-35 насны залуусын сонгуулийн ирц 1996 онд 40 хувь болж хамгийн бага түвшинд хүрсэн бол 1972, 2020 онд 55 хувь болж хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж “Circle” судалгааны төвийн “circle.tufts.edu” цахим сайтад бичжээ.

Австралийн зарим мужид хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэг тайлагдаагүй иргэдийнхээ саналыг цахимаар авдаг. Компьютерийн дэлгэцийг уншдаг цахим платформын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй иргэд зайнаас саналаа өгөх боломжийг Австрали бүрдүүлсэн нь олон улсад жишиг болсон юм. Тухайлбал, тус улсын Шинэ Өмнөд Уэльс муж цахим санал хураалтыг 2011 онд анх нэвтрүүлж байв.

Бүх хүнийг цахимаар саналаа өгөх боломжоор хангах нь харьяаллаасаа өөр газар амьдардаг залуусын төдийгүй гадаад дахь монголчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх бодит үр дүнтэйг дээр дурдсан олон улсын туршлага харуулж байна. Тиймээс залуусын орон гэгддэг Монгол Улс хаанаас ч цахимаар саналаа өгөх ил тод, шударга, нээлттэй, найдвартай сонгуулийн системийг нэвтрүүлэх нь цахим үндэстэн болохоо зарласан Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх ёстой юм. Үүний тулд технологийн бололцоог бий болгох, аюулгүй, найдвартай байдлыг хангах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг нөхцөл нь бүрдээгүй, цаг нь болоогүй хэмээн хойш тавилгүйгээр шат дараатайгаар хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Иргэн бүр саналаа өгөх энэ боломжийг бүрдүүлэхэд улс төрийн намууд, иргэний нийгмийн оролцоо, дэмжлэг ч тун чухал билээ.

Энэ нийтлэлийг АНУ-ын ОУХА-гийн "Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхижүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв. Нийтлэлийн ментороор Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Төслийн менежер, судлаач Н.Ганчимэг ажиллалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 140 (6872)

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn