Д.Тогтохсүрэн: Шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна

Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.
Д.Тогтохсүрэн: Шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /07.04/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.

Мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг Засгийн газарт даалгалаа. УИХ-ын чуулган ирэх лхагва гарагт завсарлана. Үүнээс өмнө 2021 оны төсвийн гүйцэтгэл болон одоо хэлэлцэж буй зарим хуулийн төслийг батална" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn