Халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжсэнгүй

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж дуусаад хариугаа танилцууллаа.
Халдашгүй байдлын дэд хороо Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжсэнгүй
@ Dnn.mn

УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд:

- Бид гишүүдийн тайлбартай танилцсан. Дэд хорооны зүгээс бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргалаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Буруутай эсэхийг шүүх шийднэ. Дэд хорооноос санал хүсэлтээ Хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Харин байнгын хорооноос санал гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ гаргах болохоос Дэд хороо гаргахгүй. Тодруулах асуудал байна. Мөрдөн байцаалтын явц, прокурорын газраас нууцлалын зэрэглэлтэй орж ирсэн мэдээлэл учир дэлгэрэнгүй ярих боломжгүй гэв.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn